Гамбууш: Тааруулж уувал архи гоё ш дээ
Н.Ган-Од буюу Ганбууш “100 асуулт 100 хариулт” нэвтрүүлэгт оролцож, сонирхолтой яриа дэлгэсэн. Тэрбээр бөөгийн шашин шүтдэг бөгөөд эмээ нь чадалтай удган байжээ. Харин сонирхол нь бүжиг.
Залуу цагаасаа л бүжигт хамаг цаг заваа зарцуулж, одоо ажил мэргэжил болгоод явж байгаа аж. Харин хобби нь асуугуур цуглуулах. Гэхдээ эротик зурагтай асаагуур цуглуулж, түүнээсээ маш их таашаал авдаг ажээ.
Харин согтууруулах ундаа таны бодлоор юу вэ гэсэн асуултад тэрбээр “Түр зуурын таашаал авах. Огт уудаггүй хүн гэж байхгүй. Эрүүл байж байгаад ажил ярина гэхээр худлаа байдаг.
Нууцгүй хэлэхэд, архийг хоригло гээд л бүгд ярьдаг. Аман дээрээ тийм боловч цаанаа бүгдээрээ л уудаг. Тийм учраас байх ёстой гэж боддог. Хэтрүүлж, туйлшруулж л болохгүй байх. Хэмжээнд нь тааруулж уувал архи гоё ш дээ” хэмээн ярьсан байна.
Н.Болд
Эх сурвалж: www.mminfo.mn
URL: