Хурандаа Н.Амарзаяаг ЦЕГ-ын дэд даргаас чөлөөлөв
Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өчигдөр тушаал гаргаж зарим томилгоог хийжээ. Тэрээр хурандаа Н.Амарзаяаг ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдал хариуцсан дэд даргаас нь чөлөөлж, яамныхаа Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд нь буцаажээ.
Харин уг албыг хашиж байсан хурандаа Д.Эрдэнэбаатарыг ЦЕГ-ын дэд даргаар эргүүлэн томилсон байна. Ингэх болсон шалтгаан нь УИХ-ын даргын твиттерээр жиргэсэн баримттай холбоотой ч байж магадгүй.
Учир нь, УИХ-ын дарга З.Энхболд ЦЕГ-ын дарга Б.Билэгтийн тушаалаар чөлөөлсөн хурандаа Н.Амарзаяаг Хууль зүйн сайд цагдаагийн байгууллагад хууль зөрчиж томилсон байж болзошгүй баримтыг дэлгэсэн юм.
Ямартай ч, Хууль зүйн яам, ЦЕГ-ын хооронд нэг сарын дотор хоёр албан тушаалтан хоёр ч удаа ажлаа хоорондоо сэлгэлээ.
Г.Улсболд
Eagle.mn
URL: