Иракт халдлага болж 26 хүн нас баржээ

4e60cfa94784e8cabigИракийн нийслэл Багдад хотын зүүн хэсгийн Садр дүүрэг, баруун нутгийн Анбар мужийн төв Рамади хот болон түүний эргэн тойронд, мөн Багдад хотоос умард зүгт 400 километрийн зайд орших Мосул зэрэг газарт 27-ны өдөр хүчирхийллийн халдлага, зэвсэгт мөргөлдөөн гарч, наанадаж 26 хүн нас барж, 63 хүн шархадсан тухай тус орны цагдаа, эмнэлгийн байгууллагаас мөн өдөр мэдээллээ.

4-р сарын 30-нд Иракт Үндэсний хурлын сонгууль болох бөгөөд их сонгууль дөхөх тусам хүмүүс аюулгүй байдалдаа сэтгэл зовних болжээ.


URL:

Сэтгэгдэл бичих