Малчдад 20 тэрбумыг тараана

0648f3bab6ab200b7c50e7754b8ddf84_x3Засгийн газрын 394 дүгээр тогтоолын дагуу малчдад арьс, ширний урамшуулал олгохоор болсон бөгөөд энэ жилдээ 20 тэрбум төгрөгийн санхүүжилт нь шийдэгджээ. Урамшуулын асуудлыг гуравдугаар сарын 31-ний дотор шийдвэрлэнэ гэж байсан боловч одоог хүртэл малчдын дансанд энэ мөнгө ороогүй байна.
Мал хамгаалах санд арьс, ширний урамшуулал авахыг хүссэн 60 мянган малчин, түүхий эд бэлтгэн нийлүүлэгчдийн материал иржээ. Одоогоор материалын тулгалт, маягт тараах ажлыг хийж байгаа юм байна. Үндэсний үйлдвэрт тушаасан нэг ширхэг бодын ширэнд 15 мянган төгрөг, богийн арьсанд 3000 төгрөгийг урамшууллыг олгох бөгөөд мөнгийг ирэх сард багтааж өгнө гэж яамныхан мэдэгдэж байна.
shudarga.mn

URL:

Сэтгэгдэл бичих