Адольф Гитлерийн еврейчүүдийг устгах “цагаан толгой”-г олонд ил болгоно
20-р зууны хамгийн хачирхалтай удирдагчдын нэг Адольф Гитлертай холбоотой элдэв баримт сэлтүүд олдсоор
байна.“Германыг еврей нараас цэвэрлэх нь зүйтэй” гэсэн нэртэй түүний бичсэн захидлыг Нью-Йорк хотноо олон нийтэд үзүүлсэн байна.Уг захиаг еврейчүүдийг хомроглон устгах анхны цагаан толгой байсан гэж үздэг юм.
Түүх сөхвөл Адольф Гитлер Дэлхийн 1-р дайн буюу 1919 онд Германы Эзэн хааны армийн суртал ухуулагч байхдаа бичсэн “Германыг еврей нараас цэвэрлэх” гэсэн үгстэй захидлыг тагнуул Адольф Гемлих гэгчид хаягласан юм байна.Уг захианд хэрвээ нацистууд төрийн эрхэнд гарвал юуны түрүүнд Европ тэр дундаа Германы аль өөдтэй салбарт нөлөө тогтоосон евречүүдийг шахан зайлуулах асуудал байжээ.Гэвч тухайн үеийн нөхцөл байдлаас шалтгаалж энэ захиа төдийлөн газар авч чадаагүй бөгөөд явган цэргийн бага дарга Гитлер хүнд шархдан сохорч, Германы арми дайнд гутамшигтайгаар ялагдсан билээ.Ийнхүү Герман нь дайнд ялагдснаар Холбоотнуудын баталсан Версалийн гэрээний дагуу гара гутгаа алдаж, арми зэвсэггүй болсон юм.Гэвч энэ явдлаас хойш 22 жилийн дараа Адольф Гитлерийн Үндэсний социалист нам Бундестагийн сонгуульд ялалт байгуулж, Рейхийн Канцлер болж, юуны түрүүнд Германы бүхий л салбарыг залгисан еврейчүүдийг хоморголон устгах ажилдаа орсон юм.Гитлер дээрх ажиллагаагаа СС-ийн фюрер Генрих Гиммлерт даалгасан бөгөөд түүхэнд холокост гэж тэмдэглэгдсэн “хар түүх”-ийг эхлүүлсэн юм.
Өөрөөр хэлбэл дээрх захиа еврейчүүдийг үгүй хийх “цагаан толгой” болсон бөгөө бичгийн машинаар бичсэн захидлын үгс 3-р Рейхийн гол уриа болж байжээ.Харамсалтай нь 2 фронтоор зэрэг хөдөлсөн вермахтын арми Зөвлөлтийн армид шахагдан, Берлинд ялагдлаа хүлээсэн юм.Үүний дараа захидлыг анх 1945 онд Нюренбергийн ойролцоох нацистуудын архиваас нэгэн америк цэрэг олж, түүхэн эд өлгийн худалдаачинд худалдсан ажээ.Улмаар дээрх захиаг 1988 онд Евречүүдийн холбоо нэгэн хүнээс 150 мянган ам.доллараар худалдаж авсан юм байна.Одоогоор захидлыг Лос-Анжелес дахь хэлмэгдэгсдийн музейд ирэх 7 сараас олон нийтэд дэлгэх төлвөлгөөтэй байна.
Бэлтгэсэн: Х.Уламбаяр
URL: