ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын хүү найз нараа цагдаад барьж өгчээ-1

SUGAR(2)Манай чинээлэг давхаргаас гаралтай 10 гаруй залуу хар тамхины хэрэгт холбогдоход ҮХЦ-ийн гишүүн Д.Сугарын хүү оролцон ял авсан. Гүр тайж овогт Сугарын Цог нь 1987 онд Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, дээд боловсролтой, аж эрх зүйч мэргэжилтэй гэнэ. Хэрэгт холбогдох үедээ Хөрөнгийн биржид гишүүний зохицуулалтын албанд мэргэжилтнээр ажилладаг байжээ. Залуусын “мөс” хэмээн нэрлэдэг мансууруулах бодисыг борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан, хадгалсан, борлуулсан хэмээн ялласан ч шүүх ашиг олох зорилгоор боруулсан нь тогтоогдоогүй хэмээн хөнгөн шийтгэл оноож хоёр жил хорихоор болсон. Д.Цог нь цагдаад баригдангуутаа л найз нараа барьж өгчээ.

Д.Одхүү мэдүүлэхдээ “ 2013 оны 6-р сарын 12-ний өдөр оройн 20 цагийн орчим Цог над руу залгаад Тэнгис кино театрд хүрээд ир, уулзая гэж дуудсан, намайг өөрийн 1657 УНХ дугаартай тоёото бревис машинаараа очиход энгийн хувцастай хоёр хүн ирээд цагдаагийн ажилтны үнэмлэх үзүүлээд Мөрдөн байцаах газарт хүргэсэн, тэнд очиход миний найз Цог, Золбадрал нар баривчлагдсан байсан, машинд үзлэг хийхэд хуйлсан мөнгөн дэвсгэрт 2 ширхэг, үзүүрийг нь хугалсан тарианы усны шил 1 ширхэг гарсан, тэр өдөр би 13 цагийн орчим Цогийн ажлын газар болох Хөрөнгийн биржийн хажууд уулзаж тамхилсан, тэр үед Цог нэг залууг дуудаад миний машинд уулзсан, миний машинаас гарсан хуйлсан мөнгөн дэвсгэрт, тарианы усны шилийн талаар мэдэхгүй байна, нэг л хүн үлдээсэн байх” гэжээ. Цог нар нь мөсийг тарианы усны шилэнд хийн халаагаад утаа гарахад нь нарийхан гуурсаар сорж хэрэглэдэгээ хүлээсэн. Хуйлсан мөнгөн дэвсгэртийг тэр зорилгоор ашигласан бололтой.

Ингээд Г.Одхүүг НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодис”-ын тухай конвенцийн 2 дахь жагсаалтад багтсан “метамфетамин гидрохлорид- агуулсан мөс гэдэг бодисыг хууль бусаар олж аван өөрийн эзэмшлийн машинд хадгалсан хэрэгт буруутгажээ. Харин мөрдөн байцаалт шүүхийн явцад Г.Одхүүг мөс хэрэглэдэггүй тухайн өдөр бусад хүмүүс түүний машинд сэжиг бүхий зүйл үлдээсэн болох нь тогтоогдон хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ.

С.Цог нь баригдангуутаа амиа авч гарахын тулд ийнхүү нэг найзаа хэрэгт хийх шахжээ. Мөн Э.Золбадрал нь “Энхтайван Цог нар намайг айлган сүрдүүлж нэг завин дээр байгаа шүү гэж байсан, Мөрдөнд байсан Цогтбаяр гэдэг залуу Цог Энхтайван нар чамд энэ хэргийг тохно гэж ярьж байсан” хэмээн шүүхд мэдүүлжээ.

 

NUUTS.MN


URL:

Сэтгэгдэл бичих