Т.Дашдэлэг нар Дээд шүүхэд ханджээ
Зэвсэгт хүчний жанжин штабын Агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч асан, Бригадын генерал Т.Дашдэлэг нарт холбогдох хэргийг Нийслэлийн шүүх дээр хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Тэгвэл тэд дараагийн шатны шүүх болох Дээд шүүхэд гомдлоо гаргажээ.
Анхан шатны шүүхээс Т.Дашдэлэг нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдын эд хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт буруутай болохыг тогтоож Т.Дашдэлэгт 3.5 жилийн хорих ял, Ж.Бямбаноровт 7.1 жил, Сэргэлэнбаатарт 5.1 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тус тус шийтгэсэн юм.
Н.АЛТ /НИЙСЛЭЛ ТАЙМС/
URL: