Б. Батаа: Шүүгдэгчдийг хорих анги шилжүүлэн байцаах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр
Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол, хяналт, шалгалтын хэлтсийн дарга Б.Батаатай ярилцлаа.
-Гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдож байгаа зарим иргэнээс ирүүлсэн гомдлын талаар яриагаа эхэлье. Тухайлбал, Төв аймгийн Цагдан хорих ангид мөнгө угаасан хэргээр хоригдож буй Х.Анхбаяр мөрдөн байцаалтын явцад эрүүдэн шүүж хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа талаар танайд гомдол гаргасан гэсэн. Энэ талаар мэдээлэл өгнө үү?
-Х.Анхбаярыг Цагдан хорих ангид шилжүүлэн хорьсон тухай асуудлаар өмгөөлөгч нь ч манайд хандаж гомдол гаргасан. Гомдлын дагуу бид холбогдох албан тушаалтанд нь асуудлыг тавьсан. “Цагдан хорих анги шилжүүлэн байцаах нь эрүү шүүлтийн нэг хэлбэр” гэж үзсэн. Учир нь иргэнийг оршин суугаа газраас нь холдуулж хорино гэдэг хүний эрх зөрчиж байгаа нэг хэлбэр. Тухайлбал, ар гэр, өмгөөлөгчтэйгөө уулзаж хууль зүйн зөвлөгөө авах эрхийг нь алдагдуулж байна. Цаашлаад цагдан хорих анги шилжүүлж хорьсноор тухайн хүний сэтгэл санаа, бие махбодь хямарч эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Тиймээс ар гэрийнхэн нь ямар ч гэм буруугүй мөртлөө давхар чирэгдэж байна.
-Малайз улсад амиа алдсан Э-ийн ар гэрийнхэн танайд гомдол гаргаж байсан. Гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?
-Талийгаачийн ээж охиноо нас барсны дараа ирж уулзаад гомдол гаргасан. Үүнд бид “Эрүүгийн цагдаагийн газрын албан хаагч хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй байна” гэдэг асуудлыг Эрүүгийн цагдаагийн газарт тавьсан. Тэднийх дотооддоо шалгаад тухайн албан тушаалтанд авсан арга хэмжээ нь хангалттай биш санагдсан. Зөвхөн сануулах арга хэмжээ аваад өнгөрсөн. Энэ хэрэг дээр албан хаагч холбогдох хуулийн байгууллагуудад хандаж мэдээлэл өгөөгүйгээс бүсгүй амиа алдсан. Талийгаач цагдаагийн албан тушаалтантай олон удаа утсаар холбогдож, месеж бичсэн байдаг.
-Энэ хэргийн тухайд хүний эрх зөрчсөн асуудлыг манайд хянах нөхцөл боломж бий юү?
-Гадаадад үйлдэгдсэн гэмт хэрэг. Тэгэхээр тэр улсын хууль сахиулах байгууллагууд шалгана. Харин манай улс ямар байр суурьтай хандах вэ гэхээр Гадаад харилцааны яамны шугамаар хохирогчийн байр сууринаас хандах ёстой. Ар гэрт нь дэмжлэг үзүүлэх, хууль журмын дагуу холбож өгөх үүрэгтэй л оролцоно.
-Ер нь цагдан хорьж мөрдөн байцаалт авах нь гэмт хэрэгт хилсээр гүтгэгдэх нөхцөлийг бий болгож байна гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүний эрхэнд ноцтой халдаж хэрэг хүлээлгэж байгаа мэтээр ярьдагт та ямар бодолтой байдаг вэ?
-Цагдан хорих гэдэг чинь хүнийг залхаан цээрлүүлэх зорил гогүй юм шүү дээ. Гэтэл манайд тэгж харагдуулахаар үйл ажиллагаа явуулж байна. Тухайлбал, АТГ-ын хувьд шалгаж байгаа иргэдээ цагдан хорих байр шилжүүлэн хорих байдал сүүлийн үед ажиглагдах болсон. Хэн нэгэн хүн хэрэгт холбогдсон байж болно. Гэхдээ хэргийг шалгах, нотлох явцдаа хүний эрхийг дээдлэх хэрэгтэй. Шалгах үйл явц нь хуулиар зохицуулагдсан. Тэр хүн хэрэг хийсэн, хийгээгүй ч хүн гэдэг утгаар нь асуудлыг хэлэлцэх ёстой. Түүнээс бус хэрэгт холбогдсон иргэдтэй хүнлэг бус харьцаж, залхаан цээрлүүлж, хийгээгүй хэргийг өөрөөр нь яриулж нотол но гэдэг аль өнгөрсөн зуунд орхигдсон арга барил гэдгийг бай- цаагчид ойлгох хэрэгтэй.
-Яг энэ чиглэлээр ирүүлсэн гомдлыг авч хэлэлцээд холбогдох байгууллагуудад танилцуулж хүний эрхийг хамгаалсан тохиолдол хэр олон байдаг бол?
-Яг байцаан шийтгэх ажиллагааны хувьд прокуроруудад манайх асуудал тавьдаг. Яагаад гэвэл, хэрэг бүртгэл мөрдөн байцаалтын үйл явцад прокурор хяналт тавьж ажиллана. Үүнийг хянах үүрэг нь прокурорт бий. Тэгэхээр бид ийм гомд луудыг хол богдох прокурорын газарт шаард лагатай бол Улсын ерөн хий про курорт хүргүүлж ажил ладаг. Мэдээж шийдэгдсэн то хиолдол бий. Гомдлыг авч үзсэний эцэст батлан даалтад гаргах, хугацаа хэт рүүлсэн бол яаралтай суллах тохиолдол байна.
-Хамгийн сүүлийн үеийн жишээ юу байна?
-Иргэн А нийт 30 сар хо риг доод ял сонс сон. Тийм учраас хорих анги руу явуулж таарна. Гэтэл түүнийг дахиад хэрэгт шүүг дэгчээр та- таж авчраад 461 дүгээр хорих ангид цагдан хорьсон. Хэрэг шийдэгдэхгүй байсаар дахиад 30 сар урьдчилан хорих ангид байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ хүн зөвхөн мөрдөнд 60 сар суусан байгаа биз. Тэгээд сая 30 сар нь өнгөрчихөөд манайд хандаж гомдол гаргасан. Өмнө нь байцаан шийтгэх ажиллагааны талаар мөн хандаж байлаа. Энэ хүнд тулгасан зүйл ангийн хувьд авч үзвэл 30 сараас дээш хорих боломжгүй учраас суллах ёстой. Ингээд асуудлыг хуулийн дагуу авч хэлэлцсэний дагуу нөгөө хүний хэргийг хэрэгсэхгүй болгоод гаргаж байна. Өчнөөн сар цагдан хорьчихоод “Таны гэм буруутай нь тогтоогдсонгүй, уучлаарай” гээд гаргачихаж байна. Энэ нь хүний эрх ноцтой зөрчиж байгаа нэг хэлбэр юм.
-Ер нь хүн хилсээр хэрэгт гүтгэгдэж хоригдсон тохиолдолд наанадаж халдашгүй дархан байдалд нөлөөлнө. Цаашлаад эд хөрөнгө, эрүүл мэнд, өрхийн орлогоо алдаж байгаа. Үүнийг хуулиар хэрхэн шийдвэрлэдэг вэ?
-Энэ хүмүүс хохирлоо барагдуулахын тулд 100 хувь шүүхэд хандах эрх нь нээлттэй байдаг. Нэгэнт хэрэг шүүгдээд цагаадсан учраас харьяаллын дагуу шүүхэд гомдол гаргаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуу лийн 44 дүгээр бүлгээр зохи цуулагдана. Эрүүгийн хэрэгт хилсээр холбогдоод тухайн хэрэг нь цагаадсан, хэрэгсэхгүй болсон, мөн албадлагын арга хэмжээ, цагдан хорьсон үйл ажиллагаа хууль бус гэдэг нь тогтоогдсон тохиолдолд тухайн иргэн төрөөс өөрт учирсан гэм хорыг арилгуулахаар нэхэмжлэл гаргах эрхтэй. Энэ нь иргэний шүүхэд онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэгддэг. Шүүхийн шийдвэрээр тухайн хүнд олгохоор шийдвэрлэсэн нөхөн олговрын мөнгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар зохицуулсан. Тийм учраас шалгагдаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон хүмүүс бүгд төрөөс мөнгө нэхэмжлэх нь хуулиар нээлттэй. Манайх тэр хүмүүсийн өмнөөс нэхэмжлэл гаргаад явж байна. Гэхдээ энэ олон хүнд хүрч үйлчлэхэд хүндрэлтэй. Иймд олон жил хорих ангид хилсээр хоригдсоноос болоод ах дүү, хамаатан садан нь дөлсөн, орох оронгүй болсон хүмүүсийн өмнөөс манайх нэхэмжлэл гаргаж үйлчилж байна. Хамгийн сүүлд Хэнтий аймагт хүн амины хэрэгт холбогдож олон жил хоригдсон иргэний талаар бид хөөцөлдөж шүүх хэргийг хэрэгсэхгүй болголоо. Тэр хүний хувьд бичиг үсэг мэдэхгүй, нэн ядуу, өөрийн гэсэн оршин суух тодорхой хаяггүй хүн байсан. Ийм тохиолдолд манайх зайлшгүй туслах шаардлагатай.
-Цагаадсан хүмүүс шүүхэд нэхэмжлэл гаргах гэхээр “Хэргийг эргэж сэргээгээд дахиж хоригдох вий” гэсэн айдастай байдаг юм шиг байна лээ. Цагаадсан хэргийг дахиж сэргээнэ гэж байх уу?
-Яг ийм тохиолдол гарч байсан. Бид тухайн хүмүүст хууль зүйн зөвлөгөө өгөөд явуулж байлаа. Тухайлбал, Баянхонгор аймгийн нэг иргэн ирсэн. Хэрэгт холбогдон шалгагдаж байгаад хэрэг нь хэрэгсэхгүй болсон. Шүүхэд хандах гэхээр айгаад манай хаар дамжуулж нэхэмжлэх гаргуулах санаатай ирж байсан. Нэгэнт шүүхийн шийдвэр гараад хүчин төгөлдөр болчихсон байхад асуудлыг дахиж сөхөх үндэслэлгүй.
-Иргэд “Өмгөөлөгч авахад хэцүү болсон байна” гэх юм. Өмгөөллийн зардал өндөр байна гэдэг ч юм уу. Энэ талаар танайд гомдол санал ирдэг үү?
-Өмгөөлөгчтэй холбоотой гом- дол санал маш их ирдэг. Иргэдийн амьжиргааны төвшин сайнгүй байна. Өндөр зардлаар өмгөөлөгч авахад хүндрэлтэй байх нь аргагүй. Иймээс Монгол Улсын иргэн хуу лийн зөвлөгөө үнэ төл- бөргүй авах эрхийг хангах үүднээс хуулийн төсөл боловсруулж УИХ-д өр гөн барьсан. Төсөл бат- лагдаад энэ оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Энэ нь Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хууль юм. Уг хуулиар эхний ээлжинд эрүүгийн хэрэгт холбогдож хорих ангид хоригдож буй төлбөрийн чадваргүй иргэдэд туслалцаа үзүүлэхээр Хууль зүйн яам бодлого барьж ажиллаж байна. Бид цаашид бүх иргэнд чиглэсэн байхаар шийдвэрлээсэй гэж хүлээж байгаа.
-Танай Гомдол хүлээн авах хэлтэс жилд хэчнээн өргөдөл, санал хүлээн авч байна вэ?
-Дэлхийн улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудыг хараад байхад хүний эрхийг сахин хамгаалах чиглэлээр бодлого хэрэгжүүлдэг. Тэр агуулгаараа манайх иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч өргөдөл гомдлыг хүлээн авч шалгаж байна. Мөн хяналт шалгалт давхар хийдэг. Статистикаас харвал, 2012 онд 300 гаруй иргэн манайд хандаж гомдол гаргасан байдаг. Гэтэл өнгөрсөн 2013 онд 669 гомдол хүлээж авсан байна. Тэгэхээр манайд хандсан гомдлын тоо өмнөх жилээс хоёр дахин өссөн үзүүлэлттэй байна. Гомдлын тоо өсч байгаа нь нэг талаасаа хүний эрх зөрчигдөх нь ихэсч байгаа юм шиг харагдаж байгаа ч иргэдийн хандалт өссөн. Өмнө нь зөвхөн манай төв дээр ирж биечлэн уулзах, орон нутгаас шуудангаар бичиг явуулдаг байсан бол одоо гомдол хүлээж авах тусгай дугаар ажиллаж эхэлсэн. Мөн энэ оны нэгдүгээр сараас 21 аймагт хүний эрх зөрчигдсөн гомдол хүлээж авах, хууль зүйн зөвлөгөө өгөх төлөөлөл ажиллаж эхэлсэн.
-Дээрх тоон үзүүлэлтээс харахад, өдөрт цөөнгүй гомдол ирдэг юм байна. Гомдлын дийлэнх хувийг ямар үндэслэлээр ирүүлж байна вэ?
-Манайд ирж байгаа гомдлын дийлэнх хувь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаатай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэгт холбогдсон иргэд гомдол гаргадаг. “Намайг ингэж хорилоо. Мөрдөн байцаагч ингэж хууль бусаар харьцаж байна. Шүүх хэргийг тэгж шийдлээ” гэх зэрэг гомдол ирдэг. Тэгэхээр тэр хүнийг гэмт хэрэг үйлдсэн үү, үгүй юү гэдгийг бид шийдэх үндэслэлгүй. Энэ асуудал бол хуулиараа хараат байх учиртай. Хамгийн гол нь тэр хүмүүс маргах, гомдол гаргах, хүсэлт илэрхийлэх боломж нь иргэн бүрт нээлттэй байх ёстой. Хүмүүс хэдийгээр шалгагдаж хоригдож байгаа ч гэсэн хуулиар эдлэх ёстой баталгаа нь байх ёстой. Үүнд манай оролцох оролцоо бол “Энэ хүн ямар нөхцөлд хоригдож байна, эрүүл мэндийн үйлчилгээг нь хуульд тусгасны дагуу үзүүлж байна уу, байцаан шийтгэх явцын дунд гомдол гаргах эрх нь нээлттэй эсэх, өмгөөлөгч авч чадсан уу, эрүү шүүлтээс ангид байх эрх нь хангагдаж байна уу” гэдэгт оролцох үүрэгтэй.
-Орон нутагт танайхаас төлөөлөгч ажиллаж байгаа юм байна. Тэднээс ямар хэлбэрийн гомдол түгээмэл ирж байна вэ?
-Орон нутагт гэр бүлийн хүчирхийлэл, хөдөлмөрийн та лаарх мар гаан их байдаг юм байна. Олон жил гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүд, хүүхэд гомдол гаргахаас эмээж явснаар дарамтад амьдрах, цаашлаад амь насаа алдах тохиолдол гарч байна. Мөн ажлын байрны дарамт шахалт, цалин хөлс дутуу олгох зэрэг хөдөлмөрийн мөлжлөг их байдгийг иргэдийн гомдлоос харж болно.
URL: