Татвараа төлөөгүй жолоочийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй
Нийслэлийн Засаг даргын захирамжаар, нийслэлийн төсвийг бүрдүүлэх, холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах зорилгоор Улаанбаатар хотод бүртгэлтэй бүх төрлийн эврийн болон өөрөө явагч хэрэгслээс албан татвар, агаарын бохирдлын төлбөр, автозам ашигласны төлбөр хураах ажлыг орон даяар зохион байгуулахаар болсон билээ. Одоогоор тээврийн хэрэгслийн татвар төлөлтийн явц 69,7 хувьтай, агаарын бохирдлын төлбөр хураах ажлын явц 63,3 хувьтай, авто зам ашигласны төлбөрийн явц 64,5 хувьтай байгааг нийслэлийн Татварын газраас мэдээлсэн юм.
Тээврийн хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр хураах ажлыг иргэдэд аль болох хүндрэл учруулахгүйгээр дүүргүүдийн татварын албаны нэг цэгийн үйлчилгээгээр дамжуулан авч байгаа аж, Дүүргийн оношилгооны төв болон татвар хураах нэг цэгийн үйлчилгээ амралтын өдрүүдэд ажиллаж байна. Албан татвар, төлбөрөө хуулийн хугацаанд төлөөгүй тээврийн хэрэгсэл эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дутуу төлөлтийг хураан барагдуулах, хариуцлага тооцох эрчимжүүлсэн хяналтын үзлэг, шалгалтыг зургадугаар сарын 10- 24-нийг хүртэл зохион байгуулна. Энэ өдрүүдээс хойш татвар, төлбөрөө төлөөгүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй аж.
НИЙСЛЭЛ ТАЙМС
URL: