Монголын бас нэг баялаг гадаадынх боллоо
Энэ бол гадаадын хэвлэлvvдэд өчигдөр гарсан шинэ мэдээ. Солонгосчуудын нvvрсний уурхайн тал хувийг нь худалдан авсан гээд байгаа энэ мэдээнд ямар нэг уурхайг нэр зааж хэлсэнгvй. Гэхдээ Монголын баруун хойд нутагт байдаг гэж онцолжээ. Тэгэхээр баруун Монголын нvvрсний их орд /бассейн/ дээр байдаг Хөшөөт, Олон булаг, Хотгорын уурхайн аль нь ч байж болох.
Гэхдээ мэдээнд 79 сая тоннын нөөцтэй гэж дурдсан нь анхаарал татаж байна. Дээр дурдсан гурван уурхайгаас Ховд аймгийн нутаг дахь Хөшөөтийн уурхай л энэ хавьцаа нөөцтэй. Хавьцаа гэхийн учир нь Хөшөөтийн уурхай л аль социализмын vед улсын төсвийн хөрөнгөөр орос ах нарын тусламжтайгаар хайгуул хийж, 87,9 сая тоннын нөөцтэй гэж тогтоосон байдаг. Тэгэхээр өнөөдөртөө “Мон-Энко” компанийн эзэм¬шилд байгаа Хөшөөтийн уурхайн тал хувийг солон¬госчууд авсан болж байна. Хэдийгээр энэ компани Хонконгийн бирж дээр хувьцаа гаргаж хөрөнгө босгож байгаа гэх боловч энэ мэдээнд дурдсанаар бол хувьцааг нь худалдан авсан биш харин уурхайн тал хувийг авсан болж таарч байна. Хөшөөтийн уурхай хэдийгээр ийм их нөөцтэй ч стратегийн орд газруудын жагсаалтыг батлах тухай УИХ-ын хуралдаан дээр “Мон-Энко” компанийхан “Нөөц нь тогтоогдоогvй байгаа. Хайгуул хийж байгаа” гэсэн тайлбар тавьж байгаад стратегийн орд газрын жагсаалтад оруулахгvй авч vлдсэн юм. Харин Монголын ард тvмэн, монгол төрийн өмнө “Нөөц нь тогтоогдоогvй байгаа” гээд байсан асар их баялагтай, нvvрсний илчлэгээрээ Тавантолгойгоос дутахгvй энэ сайхан орд газрын тал нь л ямар ч байсан гадаадынх болчихлоо. Одоо vлдэх хэсэг нь яах бол. Уг нь УИХ стратегийн орд газруудын жагсаалтад нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөл боловсруулаад ажиллаж байгаа юмсан. Нөөц нь тогтоогдсон 87,9 сая тонн бvхий ордын тал нь солонгосчуудынх, одоо хайгуул хийж байгаа 60 гаруй мянган га талбай дахь 460 сая тонн нь хятадынх болох нь л дээ.
URL: