76-гийн 41 нь “малчин”
УИХ-ын гишүүд жил Авлигын эсрэг хуульд заасны дагуу хөрөнгө, орлогын мэдүүлгээ Авлигатай тэмцэх газарт өгдөг. Гишүүдийн 2013 оны хөрөнгө, орлогын мэдүүлгээс энэ удаа “малчид”-ыг нь онцоллоо. УИХ-ын 76 гишүүний 41 нь “малчин” ажээ. Тэдний дунд мянгат малчны болзол хангасан гишүүн ч байна. Өнгөрсөн хугацаанд УИХ-аас ноос, ноолуур, арьс, ширэнд урамшуулал олгох шийдвэр гарсан. Үүнээс гадна сүү, сүүн бүтээгдэхүүнд урамшуулал олгох асуудал яригддаг. УИХ-аар дахиад малын гаралтай түүхий эдэд урамшуулал олгох асуудлыг хэлэлцвэл нэлээд хэдэн гишүүнд эрх ашгийн зөрчил үүсч мэдэхээр байна. Тухайлбал, 400 ямаа, 3100 хонь, 70 үхэр, 430 адуу, хурдан удмын 20 адуутай Б.Бат-Эрдэнэ, 48 адуу, 399 үхэр, 702 хонь, 345 ямаатай Д.Ганхуяг, 600 хонь, 70 үхэр, 140 адуутай Су.Батболд зэрэг гишүүд. Өнгөрсөн намрын чуулганаар оюутнуудын тэтгэлгийн асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хувийн сургуультай учир эрх ашгийн зөрчил үүссэн гэж үзэн чуулганы танимаас гаргаж байлаа. Яг үүнтэй адил сүү, сүүн бүтээгдэхүүнд урамшуулал олгох асуудлыг хэлэлцвэл түүнийг санал хураалтад оролцуулахгүй байж мэдэх юм. Мөн малын тоогоор түүний араас жагсч байгаа Д.Ганхуяг, Су.Батболд тэргүүтэй гишүүд ч ялгаагүй. Нэг удаа чуулганы танхимд Су.Батболд гишүүн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамныхнаас “Ноос, ноолуурынхаа урамшууллыг нэгдсэн журмаар цаг тухайд өгч байгаа юу. Манайх л лав урамшууллаа аваагүй байгаа” гэж асуусан удаатай.
УИХ-ын 76 гишүүний 41 нь хэдэн малтайг дараахь жагсаалтаас харна уу.
З.Энхболд: Адуу-1
М.Энхболд: Адуу-250, хурдан удмын адуу-50
О.Баасанхүү: Үхэр-100
А.Бакей: Хонь-30, үхэр-20
Б.Бат-Эрдэнэ: Хонь-3100, ямаа-400, адуу-430, хурдан удмын адуу-20, үхэр-70
Д.Бат-Эрдэнэ: Адуу-250
Су.Батболд: Үхэр-70, хонь-600, адуу-140
Ж.Батзандан: Хонь-100, үхэр-20, хурдан удмын адуу 200
Х.Баттулга: Адуу-1
Г.Батхүү: Үхэр 68, адуу-420
Д.Батцогт: Хонь -180, адуу-38
З.Баянсэлэнгэ: Адуу-42, хонь-140, үхэр-21, ямаа-53
Г.Баярсайхан: Адуу-50, үхэр-38, хонь-500, ямаа-200
Ц.Баярсайхан: Үхэр-2, тэмээ-1
Л.Болд: Адуу-4
Б.Болор: Адуу-28
Х.Болорчулуун: Адуу-130
С.Ганбаатар: Хонь-40, үхэр-37, хурдан удмын адуу-3
Л.Гантөмөр: Адуу-110
Д.Ганхуяг: Адуу-48, үхэр-399, хонь-702, ямаа-345
Ц.Даваасүрэн: Адуу-63
Ц.Дашдорж: Адуу-78
Д.Дэмбэрэл: Тэмээ-5, ямаа-5, хонь-20, адуу-4
М.Зоригт: Адуу-23
Д.Лүдээжанцан: Адуу-44
Б.Наранхүү: Хурдан удмын адуу-109
Ц.Нямдорж: Адуу-10, хонь-10
Ё.Отгонбаяр: Адуу-3
С.Оюун: Хурдан улмын адуу-1
Я.Санжмятав: Үхэр-2, адуу-32
Д.Сарангэрэл: Адуу-23
О.Содбилэг: Хонь-100, үхэр-30, адуу-100, ямаа-70
М.Сономпил: Хонь-50, адуу-20
Д.Сумъяабазар: Адуу-200, хонь-100
Ш.Түвдэндорж: Адуу-3, хурдан удмын адуу-2 (гахай-356)
Ч.Улаан: Адуу-120
Ч.Хүрэлбаатар: Хурдан удмын адуу-2
Б.Чойжилсүрэн: Адуу-6
С.Эрдэнэ: Хонь-96, үхэр-47, адуу-42
Д.Эрдэнэбат: Адуу-2, ямаа-72, хонь-392, үхэр-37
Ж.Эрдэнэбат: Адуу-17, үхэр-127, хонь-280
С.ШИЙЛЭГТӨМӨР
URL: