Цөмийн зэвсэгтэй гүрнүүдийг Олон улсын шүүхэд өглөө
Номхон далайд оршдог Маршаллын арлуудын Бүгд Найрамдах Улс цөмийн зэвсэгтэй гүрнүүдийн эсрэг Гаага хотын Олон улсын шүүхэд зарга мэдүүлсэн байна. Тус улсын Гадаад хэргийн сайд Тони де Брум “Манай орны иргэд хор хөнөөл ихтэй цөмийн зэвсгийн нөлөөнөөс маш их хохирол амссан.
Тиймээс дэлхий нийтээр цөмийн зэвсэггүй болохын төлөө бид тэмцэхээ андгайлж байна” гэж хэлжээ. АНУ, ОХУ, Их Британи, Франц, Хятад, Энэтхэг, Пакистан, Хойд Солонгос улс ирэх арван жилд цөмийн зэвсгээ сайжруулахын тулд ойролцоогоор их наяд гаруй ам.доллар зарцуулах тооцоо гарсан аж. АНУ 1946 оноос хойш Маршаллын арлуудад цөмийн туршилт хийснээс оршин суугчид хорт хавдраар өвчлөх нь нэмэгдсэн байна. Арлын иргэд нөхөн төлбөр нэхэмжилдэг ч үр дүнд хүрээгүй гэнэ.
Н.Тунгалаг
URL: