Р.Бурмааг Ардчилсан намаас хөөх шийдвэр гаргана гэнэ

1169-44564990Давхар дээл тайлах сургаар нам хооронд бас хувь хуний хооронд үл ойлголцох эрх ашгийн төлөөх зөрчилдөөн үүсэж эхэлсэн билээ. Долоон сарын нэгнээс давхарлагаагаа тайлахаар болсон. Засгийн газрынхан болоод АН-ынхан хувь дор бүрдээ болон нам дотроо цэвэрлэгээ хийж эхэлсэн бололтой.

Өчигдөр АН-ын хяналтын ерөнхий хорооны хуралдаанаар УИХ-ын гишүүн Р.Бурмааг намаасаа хөөх шийдвэр гаргасан байна. Энэхүү шийдвэрийг нь Намын гүцэтгэх зөвлөл хэлэлцээд зөв хэмээн үзвэл Намын дарга Н.Алтанхуягт шийдвэрээ илгээснээр уг асуудал шийдвэрлэгдэх аж.

Өнгөрсөн сонгуулийр Р.Бурмаа нь намын жагсаалтаар УИХ-ын суудалд тахалсан нэгэн бөгөөд харин давхар дээлийг тайлах нь зүйтэй хэмээн үзсэн бусад гурван гишүүний хувьд тойрогтоо ялж гарч ирсэн.

Ийнхүү нам дотроо хариуцлага алдсан гишүүддээ тооцоо бодох ажил эхэлсэн бололтой. Харин нөгөө гуравын хувьд ямар шийдвэр шийтгэл хүлээхийг цаг хугацаа л харуулна биз ээ.

 

 

Чой /bolod.mn/

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих