ИЛ ЗАХИДАЛ: Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг танаа

7a947e_1111_x678Юуны өмнө таны амар амгаланг айлтган Монголын Аялал жуулчлалын тухайд өөдрөгөөр харж, салбарын сайд Ц.Оюунгэрэлийн хамт энэ салбарт онцгойлон арга хэмжээ авах цаг болсон гэдгийг ойлгосонд гүнээ талархаж байна.

Өчигдөр Засгийн Газрийн Ордонд ITB 2015 Монгол Улс түншээр оролцох болсон тухай ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл болон Таны илтгэл танилцуулгыг сонсов. Аялал жуулчлалын цөөн хэдэн компани, түүнээс олон соёл урлагийнхан бас учиргуй их алга таших оюутанууд цуглажээ. 2013 оны 9-р сараас Ерөнхий Сайд Таны санаачлагаар ITB 2015 -д оролцох болсон тухай яриа гарч байв.

ITB гэдэг нь Берлин хотод болдог аялал жуулчлалын мэргэжлийн үзэсгэлэн гэдгийг манай жирийн иргэд мэдэхгүй байх л даа. Тухайн үед “Модэрн Номадс” сүлжээний захирал М.Есөнмөнх бидэнд Монгол улсын гадаад дахь сурталчилгааний тухай тайлан тавьж, чухамдаа аялал жуулчлалыг сурталчлах нь ямар учиртай болох тухай ярьж таниулан ойлгуулж байв. Мэдээж энэ бол чухал гэдгийг бид хамгийн сайн мэдэх ба энэ төслийг хийх гэж буй хэлбэр нь олон компанийн сэтгэлд нийцсэнгүй.

Та нэг удаа ч болов, 20 шахам жил энэ ажлыг гардан хийсэн компаниудтай уулзсангүй. Тантай уулзах саналыг би олон удаа тавилаа. Нэг ч хариу авсангүй. 

Нэг л тийм нууцлаг ил тод бус байдал нь… Аялал жуулчлалыг ITB-д сурталчлах манайдаа л мега төсөлд аялал жуулчлалыг гардан хийдэг компаниуд нь оролцоогуй байв. Өнөөдөр гадаадын зах зээл дээр 20 хүрэхгүй монгол компани эх орноо сурталчилж байгаа. Та нэг удаа ч болов, 20 шахам жил энэ ажлыг гардан хийсэн компаниудтай уулзсангүй. Тантай уулзах саналыг би олон удаа тавилаа. Нэг ч хариу авсангүй. Зочид буудлын менежер дийлэнхи хүмүүс дунд хийсэн анхны танилцуулгад шүүмжилсэн байр сууринаас хандсан хүмүүст ахин мэдээлэл очоогүй тухай компаниуд хоорондоо ярьж байна. Ямартай ч Аялал жуулчлал эрхлэгч хэдэн тур операторүүд энэ тухай санал тавин “Модэрн Номадс”-ын захирал М.Есөнмөнх, Монголын Үндэсний аялал жуулчлалийн Холбооны захирал Б.Индра, Эрдэнэчимэг нартай уулзсан бөгөөд тур опературуудын зүгээс төлөөлөл болгон Э.Цэрэндoлгoр миний биеийг оруулсан боловч тун удахгуй тодорхойгүй шалтгаанаар хасагдсан юм. Монгол Улсын Ерөнхий Сайд Таны 2016 оны сонгуулийн сурталчилгаа болох учиртай Монгол Улс ITB-ын түнш болон орох явдал чухамдаа аялал жуулчлалд маш их хувь нэмэр оруулна гэж сурталчилж байна. Та улс төрийн гар хөл болсон ТББ бус жинхэнэ энэ ажлийг ар нуруун дээрээ үүрч яваа аялал жуулчлалын компаниудтай хэлэлцсэн бол таны нэр хүнд үнэхээр өсөх байлаа. Гадаад сурталчилгаа бидэнд маш хэрэгтэй ч харамсалтай нь биднийг учраа олж ядсаар байтал дэлхийн аялал жуулчлал үзэсгэлэнгүүдэд өгөх мөнгөө танаж, аялагч жуулчлагчид ч цахим хэлбэрийн сурталчилгаанд цагаа түлхүү зардаг болж байна. Өөрөөр хэлбэл дэлхийн аялал жуулчлалийн сурталчилгааний чиг хандлага тэс өөр болж байгаа билээ. Монголын аялал жуулчлалийнхан гайхшран харж байна.

2013 оны 9-р сараас Ерөнхий Сайд Таны санаачлагаар ITB 2015 -д оролцох болсон тухай яриа гарч байв. ITB гэдэг нь Берлин хотод болдог аялал жуулчлалын мэргэжлийн үзэсгэлэн гэдгийг манай жирийн иргэд мэдэхгүй байх л даа.

Ерөнхий Сайдаа. Таныг би олон зөвлөхтэй гэж сонссон боловч зөвлөхүүд чухам Ерөнхий Сайд танд үнэн зөв бодит мэдээлэл өгдөг эсэхт маш их эргэлзэж эхлэв. Та мөнгө зарж, аялал жуулчлалаа сайжруулах гэж байгаа чинь түмэн зөв. Харин нэг үзэсгэлэнд ийм их хэмжээний мөнгө зарах тухай сонсоод дампуурлын эрмэг дээр буй аялал жуулчлалийн компаниуд бид үнэхээр эмзэглэж байна. Үр өгөөжөө өгөх ёстой салбартаа өгөхгүй бол ийм төрлийн сурталчилгаа хэнд хэрэгтэй юм бэ, Ерөнхий сайд аа? Уул нь аялал жуулчлалыг үнэхээр олон улсад томоор сурталчилъя гэвэл хэд хэдэн үзэсгэлэнд дагнан орох, үгүй ядаж ойрын 4 жилийг харсан төлөвлөгөө байх байсан биз. Гадаад орнуудын туршлагыг харахад 2-5 жилийн хооронд цогц бодлого гаргаж ирээд олон танигдаагүй зах зээл рүү түрэн ордог, тэгээд системтэй хөдлөх юм. Аялал жуулчлалын салбарын хүмүүсийг тун удахгуй та нарын төлөө их мөнгө хаяж байгаа, яасан сайжирдаггүй салбар вэ гээд төөрөлдсөн хүмүүс гарч ирнэ.

Өнөөдөрхөн хүртэл надаас дуучин бүсгүй танай салбарт их анхаарал хандууллаа гэж хэлж байна. Энэ салбарынхан, энэ салбарын дийлэнх нь надтай санал нэг байгаа. Яагаад хувийн хэвшлийнхэний бизнесийн сурталчилгааны ажлыг төр салбарынхнаас нь асуухгүйгээр хийж байгаа юм? 2014 оны 4-р сараас албан ёсоор 2014 оны 5-р сар хүртэл явах энэ компанит ажилд 18.8 тэрбум төсөвлөгдсөн гэнэ лээ. 4.6 тэрбум гэртээ үлдэнэ, 4 тэрбум соёл, урлаг тээвэр үйлчилгээ ложистикийн ажилд зарцуулагдана. 2016 онд 600 сая, 2016 онд 800 сая, 2017 онд тэрбум долларын валютыг эдийн засагт оруулна гэж заажээ. Тэгвэл энэ их мөнгийг аялалын багцаа гардан зардаг тур операторууд хийдэг бус уу? Бидний зүтгэл ухаангуйгээр энэ их мөнгийг хэн оруулж ирэх хэрэг вэ? 

Харин нэг үзэсгэлэнд ийм их хэмжээний мөнгө зарах тухай сонсоод дампуурлын эрмэг дээр буй аялал жуулчлалийн компаниуд бид үнэхээр эмзэглэж байна

Би нэг л юм баттай хэлье. Энэ их төсөвлөгдсөн хөрөнгө Германаас бусад зах зээлд ажилладаг ямар ч компанид бодит ашиг өгөхгүй ба Германы зах зээл дээр ажилладаг хэдэн компани хамтрагчдынхаа өмнө нэг удаа ч болов жаахан эх орны эзэд юм шиг бардам байна биз.

Бусдаар аялал жуулчлал эрхэлдэг улсад наалдах бодит орлого гэж байхгуй. Удахгуй биднийг их хэмжээний мөнгө авсан гээд хардах бий, харин. Энэ бол аялал жуулчлалыг эрхэлдэг хүмүүст наалдах хөрөнгө болоод нэмэр хандив биш юм. Ерөнхий Сайд Н.Алтанхуяг таны зааж буйгаар Монголын Үндэсний Аялал Жуулчлалын Холбооны захирал Б.Индра юм байна. Харамслаа. Би МҮАЖХолбооны Б.Индра, Эрдэнэчимэг нартай анхнаасаа байгууллагынх нь гишүүн болж хэдэн жил хамтарч явсан ба 2012 оны дунд үеэс хойш хамтран ажиллахаа больсон. Монгол Улсын Аялал жуулчлалыг гадаадад сурталчилна гэхэд хамгийн их дэмждэг гишүүн нь байлаа. Гадаадад явах сурталчилгаанд өөрийн мөнгөө төлөн эдний ажилд нэмэр болж Америк, Англи, Япон хүртэл хамт явж байв. Хэт их хувийн амбицыг хөөж, гишүүдээ хулхиддаг хүмүүсийг дэмжиж явсандаа би харамсдаг. Үүнийгээ ч би ил тод хэлснээр би дайсан болж байна. Яахаараа Монголд үнэн зөв мөрөөрөө ажил урагш явахгүй, үргэлжийн улс төрийн нөмөр нөөлөгтэй улсын ажил явдаг болсон хэрэг вэ? Салбарынхан нь оролцоогүй, тэдний саналыг асуугаагүй аялал жуулчлалын гадаад сурталчилгаа хэзээ ч үр дүнтэй болж байгаагүйг бид туршлагаасаа сайн мэдэх билээ. Таныг энэ төслийг санаачилсан гэж ойлгоод аялал жуулчлалын хувийн хэвшлүүд тантай уулзах гэж удаа дараа хүсэлтээ тавьсан. Харин танд бидний үг хүрдэг эсэхийг мэдэхгүй ч би бас шууд мессеж хүртэл танд явуулж байв. 2010 онд МҮАЖХ-ны зохион байгуулсан ITB маш их гомдол чирэгдэл дагуулсан. Өөрөө аялал жуулчлалын компанитай улс ийм ажил хийж байгаа нь ашиг сонирхлын зөрчил бус уу? Би МҮАЖХ дэмжих олон ажилд оролцож байв. Хэдий аялал жуулчлалын компаниудын итгэл тааруу байсан ч бид хамтарсан шиг хамтарч, дэмжсэн шиг дэмжиж байлаа. МҮАЖХ ашиг сонирхлын зөрчилтэй ТББ-аар удирдуулсан хэсэг нөхөд аялал жуулчлалынхныг дэмжих нэртэй том төслийг авчээ. Гэхдээ юу ч гэж ардыг хошгоруулж, юу ч гэж түмнийг төөрөлдүүлсэн, юу ч гэж Аялал жуулчлалынхны нэрийг барьж мөнгөөр тоглосон ч та бүхнийг бид харж л байгаа. Хоорондоо хонь, чоно мэт Монголын аялал жуулчлалын холбоо, Монголын Үндэсний Аялал жуулчлалын холбоо хамтарч их мөнгөн дээр эзэн суужээ. Энэ хооронд харин биднийг бага л хэлмэгдүүлээсэй.

Энэ бүхнийг би илчилснээр намайг юм олж долоогоогуйдээ шаралхсан гэх мэт нэр зүүж мэднэ. Гэхдээ хэн нэгэн хэзээ нэгэн цагт бас үнэнийг хэлэх л хэрэгтэй. Бусдыг цаг хугацаа харуулаг. Эцэст нь хэлэхэд Төр хувийн хэвшлийн маркетинг, сурталчилгааны ажилд үр дүнгүй их хөрөнгө зарцуулах нь зөв юм уу? Энэ их хөрөнгийг аялал жуулчлалын хэдхээн Үндэсний компанидаа хүүгүй зээл болгоод өгчихөж болдоггүй юмуу? Яагаад заавал бизнесийн байгууллагын олон улсын сурталчилгааг улстөрчдийн гар хөл болсон төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ёстой юм? 18 тэрбум төгрөг хэр их мөнгө вэ? Хэрвээ банкнаас тийм хэмжээний зээл авах болвол аялал жуулчалын компаниудад олдох байсан уу? Долларт хөрвүүлбэл 10 орчим сая доллар. Баян хөгжилтэй оронд ч их мөнгө. Энэ салбарт тогтвортой урт хугацааны бодлого үгүйлэгдэж байгаа өнөө үед аялал жуулчлалын үндэсний цөөн хэдэн компаниудынхаа үгийг сонсох болоогүй юу, Ерөнхий сайд аа!

Таныг албан ёсны хариу өгнө хэмээн итгэж байна.

Хүндэтгэсэн “Цэрэн Түрс” ХХК-ийн захирал Э.Цэрэндолгор


URL:

Сэтгэгдэл бичих