Х.Жекей мөрдөн байцаалтын шатанд оргон зайлжээ
Монголын төрд УИХ-ын гишүүн, ХХЕГ-ын дэд дарга зэрэг чухал алба хашиж байсан бригадын генерал Х.Жекейг Казахстаны хил хамгаалах байгууллагын зөвлөхөөр ажиллаж байгаа гэх мэдээлэл гарсан. Түүнийг эх орноосоо урвасан, улсын нууц задруулсан гэж аль ч хууль, хяналтын байгууллага тогтоогоогүй, нотлоогүй байна. Ийм учраас түүнийг шууд буруутгах нь эрхэнд нь халдсан хэрэг байх. Гэхдээ тэрээр УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүн, Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа улсын нууцад хамаарах мэдээ, материалыг зэрэглэл харгалзан танилцах эрхтэй байсан нь үнэн. Бас УИХ-ын гишүүнээс бууж ХХЕГ-ын дэд даргаар ажиллах он жилүүддээ Монгол Улсын хил, хилийн цэрэг, батлан хамгаалахын нууц материалууддаа ч танилцах эрхтэй байсан. Ийм учраас иргэд төрд байх хугацаандаа олсон мэдээллээ Казахстан, цаашлаад оросуудад алдчих вий гэж болгооомжлох нь зүйн хэрэг.
Х.Жекей генералыг 2013 оны зургадугаар сард Монгол Улсын хилээр гарснаас хойш буцаж ирээгүй гэдгийг Иргэний харьяалал, шинжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж хэлсэн байгаа. Харин ямар учраас Монголоос явсан бэ гэдэг нь тодорхойгүй үлдсэн. Улсын Ерөнхийлөгчөөс итгэл дааж бригадын генерал цол хүртсэн, дээр нь цэргийн хүн, казакуудтай ойр учраас зориуд Х.Жекейг Казахстанд халхавчаар явуулсан байж болзошгүй гэсэн яриа ч олны дунд байгаа. Тэгвэл өөр нэгэн эх сурвалж дээрхийг үгүйсгэж, бригадын генерал Х.Жекейг мөрдөн байцаалтын шатанд оргон зайлсан сэжигтэн гэв.
Ноцтой хэрэгт шалгагдаад ирэхээрээ хилээр гарч зугтдаг, бүр өөр улсад байр аваад амьдардаг жишиг сүүлийн үед тогтоод байгаа. Интерполын гишүүн орнуудын цагдаагийн байгууллагаас тусламж авч, Элчин сайд, Консул, дипломат ажилтнуудыг дайчлан гишгэх газаргүй болгохгүй л бол тэдгээр хүмүүс Монголд буцаж ирдэггүй. Тэдний нэг нь энэ удаа бригадын генерал Х.Жекей болж байгаа бололтой. Эх сурвалж энэ талаар хэлэхдээ, “Х.Жекейг Хил хамгаалах ерөнхий газарт албан тушаал эрхэлж байхдаа хуурамч бичиг баримт бүрдүүлж, албан тушаалын байдлаа хэтрүүлсэн, урвуулсан байж болзошгүй үйлдэлд холбогдуулан шалгаж байсан. Тэрээр өмнө нь УИХ-ын гишүүнээр сонгогдсон тойргоосоо казах иргэдийг хил хамгаалах байгууллагад ажилд оруулсан. Мөн цэргийн тэтгэвэр тогтоолгох болсон зарим казах хүнд хууль бус бичиг баримтаар цол олгосон үйлдлүүд шалгагдаж байсан. Эрүүгийн байцаан шийтгэх хуульд сэжигтэн, яллагдагчид тодорхой эрх хязгаарлах арга хэмжээ авдаг. Х.Жекейг шалгах явцдаа түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй байсан. Өөрөөр хэлбэл, хилээр гарах эрхийг нь хязгаарлаагүй байсан юм. Гэтэл тэрээр өнгөрсөн онд улсын хилээр гарч
Х.Жекей Казахстан руу ганцаараа зугтжээ. Үүнтэй зэрэгцэн гэрт нь үзлэг хийж, зарим эд хөрөнгийг нь битүүмжлэх шаардлага гарсан байна. Гэтэл Х.Жекейгийн эхнэр нөхрийнхөө нэр дээр байсан хөрөнгө, хувьцаа, компанийн бичиг баримтыг арилжаалж, заримыг нь бусдад шилжүүлээд Казахстан руу явчихсан байжээ. Хамар доороосоо шалгаж байсан хүнээ алдсан хууль сахиулагчид өдийг хүртэл нэг ч зүйл ярихгүй байгаа нь ийм учиртай аж. Дээрээс нь Х.Жекей генералаас хууль бусаар цэргийн цолтой болсон казахууд хэл ам татлах болжээ. Тэдний зарим нь Казахстанд очиж “Би Монголд байхдаа цэргийн ийм том цол хэрэглэж байсан” гэх мэтээр тэтгэмж авахыг оролдсон байна. Ийм учраас Казахстаны талаас Монголын Гадаад харилцааны яамаар дамжуулж эдгээр иргэдийн
Учир нь манай улс Казахстан улстай Эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаагүй. Ийм учраас аль нэг нь өөрийн оронд байгаа сэжигтэн, яллагдагчийг гэмт хэрэгт холбогдуулан нөгөө улсдаа хүлээлгэн өгөх эрх зүйн боломж бүрдээгүй ажээ. Иймээс гэмт хэрэгт холбогдсон албан тушаалтнууд Монголоос АНУ руу зугтдаг шиг Х.Жекей ч хэл, элэг ойр Казахстаныг бараадсан юм байна. Ингээд тус улсын Хил хамгаалах байгууллагад өөрийн мэдлэг, чадвараараа тусалж байгаа гэх юм билээ. Яг л Улсын бага хурлын орлогч даргаар ажиллаж байсан К.Зардыхан Монголоос Казахстан руу яваад өгсөн шиг.
URL: