Х.Тэмүүжин: “Би буруу хүмүүст итгэж явжээ”
Өчигдөр Хууль зүйн байнгын хороо хаалттай хуралдаж Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналыг тус байнгын хорооны ихэнх гишүүд дэмжив. Харин өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Хууль зүйн сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм.
Тэгвэл энэхүү шийдвэрийн даараа Х.Тэмүүжин сайд твиттертээ “Сумаа харавчихаад нумаа нуудаг хүмүүс… Нэг сумыг таван нумаар харавдаг л юм байна” хэмээн бичжээ. Энэ нь УИХ-ын дарга З.Энхболд, сайд Х.Баттулга нарт хандсан бололтой.
Түүнчлэн АН-ынханд хандсан болов уу гэлтэй “Би буруу хүмүүст итгэж явжээ” хэмээсэн байна. Эндээс харахад сайдын суудал хэдхэн хоногийн өмнө ганхаж байсан бол өнөөдөр хэдийнэ хазайсан нь тодорхой болжээ.
Түүнчлэн жиргээ ертөнцийнхэн өчигдөр үдээс өмнөжингөө барилгаас унасан төмөрнүүдийн талаар ярилцаж байсан бол оройхон хууль зүйн байнгын хорооны хурлын дараа Х.Тэмүүжин сайдаар утгаараа амьсгаллаа.
Огцруулах эсэх асуудлаар гэнэтхэн зарлагдсан хуралдааныг МАН-ынханаас нь хардаж “эд нар Х.Тэмүүжингээ ажлын цаг тарсан хойно хуралдаан зарлаж авч үлдэх нь” хэмээн жиргэцгээж байв. Гэвч тэдний хардаж байсан нь огт өөр зүйл болж АН-ынхан нь Х.Тэмүүжинг огцруулахыг дэмжсэн кноп дарцгааж.
Энэ талаар Х.Тэмүүжин твиттер хуудаснаа “Би буруу хүмүүст бас буруу цаг үед итгэж ээ. Энэ миний хамгийн том алдаа байлаа” хэмээн жиргэсэн нь жиргээчдийн хамгийн олонтаа түгээсэн жиргээ болов.
Ингээд ар араас нь энэ сэдвээр бухимдал, гайхал, эгдүүцэл, дэмжиж буйгаа илэрхийлсэн олон жиргээ гарсаар.
АН Тэмүүжин сайдыг огцруулвал, Тэмүүжин АН-ыг орхих хэрэгтэй. Ардчилалгүй АН-аар яахын.Чадлаараа ганцаараа улс төр хийхэд хол явна шүү.
Женкогийн майдар, хэдэн темер баатар, Фортуны бөө жатгын хүчээр л хөгжих гарц үлдлээдээ Монгол улсад. Заяа нь хаясан хүмүүс юмдаа
Тэмүүжинг огцруулсан нь энэ засгийн товчоонд хамгийн хар, новшийн протокол болж үлдэнэ. Огцруулсан хүмүүс нь ч тиймээр дурсагдах байх.
Тэмүүжинг огцоруулах шийдвэрийг Хууль зүйн байнгын хороо гаргалаа…12:3 харьцаатайгаар..Баярцогт, Гончигдорж Тэмүүжин 3 үгүй гэсэн
Тэмvvжинг огцруулбал ирэх сонгуулиар санал горьдолтгvй шvv
Тэмүүжин сайдыг огцруулахыг төрийн тэргүүн зүгээр хараад суухгүй. Ерөнхийлөгч бид ийм хууль зүйн сайдтай байгаа нь азтай улс гэж хэлж байсан
АН-ын хулгайчуудаас болж Тэмүүжин гэх тугаа бөхийлгөж цаашид дахиж сэхэхгүй байх, МАН ч баярлах болоогүй та нар бүгд адилхан
Тэмүүжин огцорно гэдэг шудрага ёсыг шороонд булж, шоронд хатаасантай бараг адилхан дөө
Тэмүүжин сайдыг огцруулахад хүргэсэн эрх мэдэлтнүүдийг хархад шудрага үнэнд дургүй Нуун дарагдуулах хүсэлтэй нь ард түмэнд ил бн арай ч дээ!
Тэмүүжин багш лекцэндээ шинэчлэлийг та нар үргэлжлүүлэх ёстой,бохир нийгэмд хэт цөөдөөд ажил хийлгэхгүй байна гэж ярьж бсан нь санаанд оров
Х.Тэмүүжин твиттер аккаунтынхаа био дээрх Justice minister хэмээх статусаа авчээ. Ойлгомжтой болох шив дээ
Эх сурвалж: “new.mn“
URL: