Байнгын хорооны хурлаар Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналыг дэмжлээ
4 сарын 7-нд УИХ-ын гишүүн О.Баасанхүү Х.Тэмүүжин сайдыг огцруулах саналыг өргөн барьсан. Энэхүү горимын саналыг УИХ 14-ний өдөр авч хэлэлцсэн ч доривтой шийдэлд хүрэлгүй нэмж судлах шаардлагатай хэмээн хойш нь тавьсан.
Харин өчигдөр байнгын хорооны хаалттай хуралдаанаар Х.Тэмүүжин сайдыг олонхийн саналаар огцруулах саналд хүрсэн байна. Гэхдээ энэ эцсийн шийдвэр гэж хэлж болохгүй бөгөөд УИХ-д авч хэлэлцээд эцэслэн шийдэх болно.
УИХ-ын гишүүд байнгын хорооны шийдвэрийг дэмжвэл сайд маань огцрох аж. Иймд Х.Тэмүүжин сайд одооны энэ суудлаа хадгалан үлдэхийн тулд ангийнхаа андуудад л найдах хэрэг үлдээд байгаа гэнэ шүү.
Чой /bolod.mn/
URL: