Ядахдаа нэг удаа ч болсон гэр хорооллоос автобусанд суугаад үзэхэд илүүдэхгүй болов уу? шийдвэр гаргагчдаа

тээвэрлэлӨнөөдөр нийслэлд үйл ажиллагаа явуулж байсан бага оврын мекро автобусны эргэлтийн зайг богиносгосон нь иргэд болон мекро автобусны жолооч кондукторуудын дургүйцлийг хүргээд байна.

Учир нь гэр хороолол амьдардаг иргэд өглөө эрт ажлаасаа хоцрох гол шалтгаан нь болсон энэ шийдвэрийг эрс буруушааж байгаагаа илэрхийлж байгаа бөгөөд нийслэл хот маань  сая гаруй хүн амтай. Гэтэл нийтийн тээвэрт 1000 орчим том, жижиг автобус үйлчилгээ үзүүлж байсныг ийнхүү бага оврын мекро автобусын явах хөдөлгөөн чиглэлийг өөрчлөн, эргэлтийн зайг багасгасан нь тэдний болоод ард иргэдийн эрхийг зөрчсөн зүйл болоод байна.

Хүн болгон хувьдаа машингүй. Нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэдийн хувьд төв зам хүртлээ алхах эсвэл автобусаа сэлгэн дамжих асуудал урган гарч ирж байгаа юм аа. Үүнтэй холбогдуулан иргэдийн түрүүвчин дэх мөнгөний асуудал, ард иргэдээ энэхүү хямралын үед алгаа тосон тусламж ирэх өнчин хүүхдүүдийн амьдралаар амьдруулахыг хүссэн үү, эсвэл ядарсан дээр нь дарж авахаар шийдсэн үү? ямартаа ч нийслэлийн аль ч гэр хорооллын автобусны буудал дээр автобус хүлээн хэдэн цагаар зогсох иргэдийг харахад ойлгомжтой.

Удаж удаж ирэх автобусандаа чихэлдэн сууцгаана. Зарим нэгэн тамир муутай хөгшид хүүхдүүд сууж ч чадалгүй буудлаа сахиад үлдэх нь энүүхэнд. За тэгээд чихэлдээд орлоо гэхэд хөл нь чгазар хүрэхгүй олонд түрэгдэн аль урагшаа түрэгдэн одох гэх мэт олон асуудал дагуулдаг. Иймэрхүү л дүр зурагтайгаар их хотын нийтийн тээврээр үйлчлүүлдэг иргэд өдөр хоногийг өнгөрүүлж байгаа.

Гэтэл тэнгэрээс харж шийдвэр гаргах эрхмүүдийн хувьд ард иргэдийнхээ амьдрал тийм чухал биш бололтой. Угаас хүрэлцээ муу нийтийн тээврийн асуудлыг жижиг оврын мекро автобуснууд шийддэг гэхэд бараг хилсдэхгүй байгаа өнө үед гаргасан шийдвэр тогтоол нь хэр амьдралд ойр болохыг эргэж хармаар, бодмоор санагдах юм.

Ядахдаа нэг удаа ч болсон гэр хорооллоос автобусанд суугаад үзэхэд илүүдэхгүй болов уу? Тэгвэл л иргэдийнхээ нийтийн тээврийн унаа хүлээн зогсох дүр зураг болоод авто замын ачаалал юунаас болж үүсээд байгааг олж харах болов уу хэмээн зөвлөмөөр байна.

 

 

Чой /bolod.mn/

 


URL:

Сэтгэгдэл бичих