Хамгийн өндөр ашиг олдог зэвсэг үйлдвэрлэгчдийг нэрлэжээ

0102e07ece25240fbig

SIPRI (Stockholm International Peace Research Institute) институтээс батлан хамгаалах зэвсэглэлийн үйлдвэрлэлээрээ тэргүүлэгчдийн жагсаалтыг гаргажээ.

10. United Technoligies

United Technoligies-ийн гол “бараа” бол «Sikorsky» загварын нисдэг тэрэг юм. 2010 онд энэ компани үйлдвэрлэсэн зэвсэг техникээсээ 11.1 тэрбум долларын ашиг олжээ.

9. L-3 Kommunications

L-3 Kommunications нь тагнуул, ажиглалт болон тусгай, нууц ажиллагаанд зориулагдсан технологи үйлдвэрлэдэг. Мөн холбоо харилцаа, навигаци ч үүнд хамаарна. 2010 оны ашиг нь 13 тэрбум.

8. Finmeccanica

Италийн Finmeccanica концерн өнгөрсөн онд 13,3 тэрбумын ашигтай ажиллажээ. Энэ компани нисэх онгоц, нисдэг тэрэг, хуягт тээвэрлэгч, пуужин, хиймэл дагуул зэргийг үйлдвэрлэдэг.

7. EADS

EADS нь зөвхөн Америкт л гэхэд 15,9 тэрбумыг “хийжээ”. European Aeronautic Defence and Space Company нь иргэний нисэхийн Airbus онгоцноос гадна цэргийн зориулалттай машин техник үйлдвэрлэдэг байна.

6. Raytheon

Raytheon нь пуужин болон пуужингаас эсэргүүцэн хамгаалах тоног төхөөрөмж хийдэг. «Patriot», «Sidewinder» зэрэг пуужин… Америктаа 23 тэрбумын ашигтай ажиллажээ.

5. General Dynamics

General Dynamics-ийн өнгөрсөн оны ашиг нь 25 тэрбум. Компани нь хүнд их буу, хуягт машин, хөлөг онгоц үйлдвэрлэнэ

4. Northrop Grumman

Энэ концерн 1994 онд Grumman Aerospace болон Northrop компаниуд нэгдсэнээр бий болсон. Үл үзэгдэгч B-2 Spirit, F-14 зэрэг бөмбөгдөгч онгоц, тагнуулын зориулалттай нисгэгчгүй RQ-4A Global Hawk болон тээвэрлэгч «Nimitz» загварын онгоцуудыг үйлдвэрлэдэг. Ашиг нь 27 тэрбум байжээ.

3 место: Boeing

Энэ алдартай компани зөвхөн Америктаа л гэхэд 32 тэрбумыг олжээ. Дэлхий дээр Боингын 157.000 ажилтан байдаг. Цэргийн онгоцноос гадна пуужин, нисдэг тэрэг үйлдвэрлэдэг.

2. BAE Systems

Британийн BAE Systems концерны ашиг 33.5 тэрбум. Концернд 98.000 хүн ажилладаг. Сансарын болон агаарын хөлгөөс гадна усан онгоц, нисэх онгоц, зэр зэвсэг үйлдвэрлэдэг.

1.             Lockheed Martin

Энэ концерн нь зэр зэвсэг үйлдвэрлэдэг. 2010 оны ашиг нь 33.4 тэрбум. F-16 Fighting Falkon сөнөөгч онгоц эднийх. Мөн пуужин үйлдвэрлэдэг.

Р.Слава

www.fact.mn


URL:

Сэтгэгдэл бичих