Дагвадорж гэдэг шинэ эсэргүү

527-1352348645Top

Хэдхэн сарын өмнө АН-д элсэж, батлахаа гардаж авч байсан Их аварга Дагвадорж намын дарга Н.Алтанхуягынхаа эсрэг босч, дарга нарынхаа уурыг хүргэдэг болсоор удаж байна. Тэрээр өөрийнхөө твиттер хуудсаар дамжуулан  “Задгай цагаан!!! Дээлээ тайлаач ээ”, “Cotton дээлтэй гарсан юм чинь көлдөө болов уу, яагаа бол”, “Дээлээ тайлахгүй байгаа хүнийг сонгинодох гэж нэг арга бий” зэргээр Н.Алтанхуягыг егөөддөг болжээ.

Байнга л өөрийнхөө хэлсэн үгнээс болж унаж байдаг Н.Алтанхуягийг АН-ынхан “Задгай цагаан” хэмээн битүүхэн шоолцгоодог. Гэхдээ тэднээс хэн нь Их аварга шиг ил тод хэлж чаддаггүй. Тиймээс Д.Дагвадоржийг амаа мэд. Хаана юу бичихээ, ярихаа бод гэж зөвлөх хүмүүс ч цөөнгүй байгаа гэнэ.


URL:

Сэтгэгдэл бичих