“Хурд” группын барилгаас хүн унаж амиа алдлаа

Дөнгөж саяхан  хоёр цаг орчмын өмнө “Хурд” группын захиалгаар баригдаж буй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр дэх  “Хүннү” хорооллын барилгаас хүн унаж, амь насаа алдсан ноцтой хэрэг гарчээ.

Одоогоор барилгын ажлыг түр зогсоож золгүй осол гарсан хэргийн газарт цагдаагийн ажилчид хэмжилт хийж байгаа бөгөөд эх сурвалжийн мэдээлж буйгаар тухайн барилгын ажилчид ослын талаар нууцалж байгаа бололтой. Бид энэ талаар эргэн мэдээллэх болно.

FACT.MN

 

 

 


URL:

Сэтгэгдэл бичих