АН-ЫН ЭРХ АШГААС АРД ТҮМНИЙХ ИЛҮҮ ГЭВ

засгийн газар“Урагшлах уу, ухрах уу” гэдэг сонголтын өмнө Монгол Улс ирээд байна. Энэ хаврын улс төрийн синдромыг эхлүүлсэн Засгийн газрын гишүүдийн “давхар дээл”-ийг тайлах хуулийн төсөл ийм сонголтыг авчирсан.

Сөрөг хүчний зүгээс засаглалын хямралыг яг одоо засч залруулах нь улс орны хувь заяаг урагшлуулах нэг алхам гэж үзэж байгаа бол эрх баригчид урашшах бус ухрах алхам гэдэг байр суурьтай байгаа. Эрх баригч болон сөрөг хүчний хооронд үүсээд байгаа энэхүү “мөргөлдөөн” эцэстээ улс төрийн тогтворгүй байдалд хүргэж, элэг дөрвөөрөө чадан ядан мөлхөж буй эдийн засгийг улам дордуулахыг үгүйсгэхгүй. Үүнийг ч зарим эдийн засагчид хүлээн зөвшөөрөөд байгаа.

Нэмэгдэхүүний байрыг сольсноор нийлбэрийн чанар өөрчлөгдцөггүй гэдэг. Үүний адил Шинэчлэлийн Засгийн газрыг татан буулгаж, дараагийн шинэ засгийг байгуулснаар эдийн засгийн хямралаас гарч, гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, валютын ханшийн өсөлт
буурахгүй гэдгийг  ард иргэд ч хэлээд байгаа. Тухайлбал, өнгөрсөн 14 хоногийн хугацаанд мэдээ мэдээллийн томоохон гурван сайтаар явуулсан “Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, УИХ-аас гарсан шийдвэрийг та юу гэж бодож байна” гэсэн санал асуулгад нийтдээ 10 мянга орчим хүн хамрагджээ. Үүнээс дийлэнх хэсэг “Улс орныг хамарсан тогтворгүй      байдал үүслээ. Гадаадын хөрөнгө оруулалт улам буурч долларын ханш өсөх байх, “2016 оноос хэрэгжих нь зүйтэй” гэжээ. Санал асуулгыг нэгтгэн дүгнэхэд 2016 он хүртэл Засгийн газрын тогтвортой байдал нь нийгэм эдийн засагт чухал ач холбогдолтой гэж үзжээ.

Мөн УИХ дахь АН-ын бүлэгт намынх нь 21 аймаг есөн дүүргийн мянга мянган гишүүд дэмжигчид болон аймаг дүүрэг хариуцсан Хэрэг эрхлэх газрын дарга нар уриалга хүргүүлжээ. Тэрхүү уриалгад Засгийн газрын гишүүдийн “Давхар дээл”-ийг тайлуулах хуулийн төслийг 2016 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжүүлэх шаардиагатай гэсэн нэгдсэн   байр   суурьт  хүрсэн бөгөөд засгийг тогтвортой ажиллуулахаас өөр арга зам бидэнд байхгүй гэдэгт санал нэгдсэнээ илэрхийлжээ.

Түүнчлэн “Засгийн газрыг тогтвортой ажиллуулахаас өөр арга зам бидэнд байхгүй гэдгийг өнөөдрийн цаг үе, гадаад дотоод хүчин зүйлс, нийгэм эдийн засгийн үйл явдлуудлаас тодорхой байна. Иймд  Ардчиллын  төлөө зүтгэж ирсэн ниит журмын нөхөддөө санал бодаоо нэгтгэн тэмцэхийг уриалж байна. Ардчилсан намын эрх ашгаас илүү ард түмний эрх аншг чухал учраас төр засаг тогтвортой байх ёстой. Мөн намынхаа эсрэг кноп дарсан хүмүүст хариуцлага тооцох нь зүй ёсны хэрэг гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна” гэдгийг ч уг мэдэгдэлд дурджээ.

Б.ДАВААТОГТОХ


URL:

Сэтгэгдэл бичих