Сирийн химийн зэвсгийн 80 хувийг устгажээ

af3619a24e8f8aceoriginalНҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Дужаррик 21-нд хэлэхдээ, Сирийн химийн зэвсэг материалын 80 хувийг зөөвөрлөж гарган устгасан гэжээ.

Дужаррик мөн өдөр НҮБ-ын төв байранд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, химийн зэвсгийг устгах байгууллага болон НҮБ-ын нэгдсэн төлөөлөгчдийн тусгай зохицуулагч Сигрид Кааг мэдэгдэл нийтэлж, химийн зэвсгийн зарим түүхий материалыг 19-ний өдөр Сириэс зөөвөрлөн гаргаж, зөөвөрлөн гаргасан буюу устгасан химийн зэвсэг материалын 80%-д хүрсэн. Одоогийн байдлаар Химийн зэвсгийг устгах байгууллагын тогтоосон өдрөөс өмнө Сирийн бүх химийн зэвсгийг зөөвөрлөж дуусгаж устгаж чадна гэжээ.

\Э.Г\


URL:

Сэтгэгдэл бичих