А.Гансүх: Мөнгө өгөхгүй бол ажил зогсоно
Тавантолгой-Сайншанд чиглэлийн төмөр замын газар шорооны ажил одоогоор 70 гаруй хувьтай явж байгаа ажээ. Анх уг төмөр замыг босгоход Чингис бондын хөрөнгөөс 400 сая ам.доллар гаргаж өгнө хэмээн ам алдсан ч эхний ээлжинд 200 сая ам.доллар өгч, хөрөнгө оруулчихаад үлдсэн мөнгөн дээр нь Эдийн засгийн хөгжлийн яам “луу унжчихсан” байна. Тиймээс Зам, тээврийн яамнаас үлдсэн мөнгөө авах хүсэлтийг Н.Батбаяр сайдад тавьсан боловч “Мөнгө байхгүй” гэсэн хариултыг өгчээ.
Өнгөрөгч долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр Зам, тээврийн сайд А.Гансүх энэ тухай хэлсэн юм. Хэрэв нэмэлт санхүүжилтийн асуудлыг яаралтай шийдвэрлэж, үлдэгдэл 200 сая ам.долларын хөрөнгө оруулалтыг хийхгүй бол төмөр замын ажил зогсох болчихоод байгаа гэнэ.
URL: