Эрхэм гишүүдийн бэл бэлчингээ гайхуулсан хөрөнгө орлогын мэдүүлэг

hurungu_orlogiin-middleАвлигатай тэмцэх газраас жил бүр төрийн өндөр, дээд албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг. Тэгвэл тус газраас 2013 оны мэдүүлгээ авч нэгтгэж дууссан бөгөөд төрийн өндөр албан тушаал хашдаг 239 хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг нийтэд дэлгэлээ. 239 албан хаагчийн Хөрөнгө орлогын мэдүүлэг тэр дундаа 76 гишүүн, Төрийн гурван өндөрлөг дотор хамгийн, хамгийн буюу хүмүүсийн хамгийн их сонирхол татах хөрөнгө, чинээ, байр машинтай эрхэм хэн болохыг доорх хүснэгтээс харж болох юм. Сонирхуулахад, Хөрөнгө орлогын мэдүүлэгт дурьдсанаар өөрийн нэр дээр тээврийн хэрэгсэлгүй буюу хөл дүүжлэх унаагүй УИХ-ын 10 гаруй гишүүн байдаг аж.

Төрийн тэргүүнээс эхлээд УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын гишүүн Р.Гончигдорж, Д.Арвин, Л.Болд, Б.Гарамгайбаатар, Д.Дэмбэрэл, Д.Лүндээжанцан, С.Оюун, С.Одонтуяа, Я.Содбаатар, Д.Сумъяабазар, Б.Чойжилсүрэн, Ж.Энхбаяр, Л.Эрдэнэчимэг нар нэг ч тээврийн хэрэгсэлгүй хэмээн мэдүүлжээ. Түүнчлэн эрхэм гишүүдийн дийлэнх нь 1-2 машинтай хэмээн мэдүүлсэн бол хамгийн олон машинтай гишүүнээр “Мон- Уран”-ы гэх тодотголтой Б.Наранхүү, “МАК”-ын гэх Н.Номтойбаяр нар жагсч байгаа юм. Учир нь тэд тус бүр долоон машинтай бол УИХ-ын гишүүн Д.Бат- Эрдэнэ, Ш.Түвдэндорж нар тус бүр гурван машинтай хэмээн мэдүүлсэн байна.

Харин хамгийн олон малтай гишүүнээр жил бүр аварга Б.Бат-Эрдэнэ тодордог билээ. Тэрбээр өнгөрсөн жил 3800 гаруй малтай хэмээн мэдүүлсэн бол энэ жил 4020 малтай гэжээ. Үүнээс гадна УИХ-ын гишүүд хурдан удмын адуунд “нугасгүй”. Эдгээрээс дурьдвал Монголын морин спорт уяачдын холбооны ерөнхийлөгч, УИХ-ын дэд дарга М.Энхболд хурдан удмын 50 морь, бас 250 адуутай гэсэн бол хамгийн олон адуутай гишүүнээр Г.Батхүү тодорсон байна. Мөн хурдан удмын адуугаараа Б.Наранхүү гишүүн толгой цохижээ. Харин малтай гишүүд дотор олон тооны гахайтай хэмээн бүртгүүлсэн нэгэн эрхэм байгаа нь Ш.Түвдэндорж гишүүн юм. Тэрбээр өнгөрсөн жил 245 гахайтай хэмээж байсан бол энэ жил гахайных нь тоо толгой 356 болон өсчээ. Үүнээс гадна хамгийн их авлагатай гишүүнээр өнгөрсөн жил Сү.Батболд Б.Наранхүү нар тодорч байсан бол энэ жил ч мөн хэдэн тэрбумаар тоологдох авлагатай хэмээн мэдүүлсэн байна. Энэ мэт гишүүдийн байр орон сууц, авлага, зээл гэх мэт хөрөнгө орлогын мэдүүлгийг дэлгэрэнгүй хүргэж байна.




























































Монголын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих