Иракийн зэвсэгт мөргөлдөөнд 72 хүн амиа алдав

imagessdsdsdwe19-ний өдөр Иракийн Цагдаагийн газрын мэдээлснээр, мөн өдөр Иракт олон удаагийн хүчирхийлэл, халдлага, зэвсэгт мөргөлдөөн болж, багаар бодоход 27 хүн амиа алдаж, 45 хүн шархдав.

Иракийн баруун бүсийн Анбар мужийн төв Рамади болон Фаллужах хотын ойролцоо Иракийн аюулгүйн арми, засгийн газрын эсрэг зэвсэгт хүчний мөргөлдөөн үргэлжилсээр байгаа бөгөөд наанадаж 16 хүн амиа алдаж, 31 хүн шархадсан гэж Иракийн Цагдаагийн газраас мэдээлэв.

Он гарснаас хойш, Анбар мужийн хурцадмал байдал үргэлжилсээр байна. Анбар мужийн зарим нутагт аюулгүйн арми, зэвсэгт этгээдийн хооронд мөргөлдөөн тасраагүйн улмаас тэдгээр бүс нутагт Үндэсний хурлын сонгууль хийх боломжгүй болсон гэж энэ сарын 8-ны өдөр Иракийн сонгуулийн дээд хорооноос мэдэгдэв. Үндэсний хурлын шинэ сонгуулийг энэ сарын 30-нд хийх болно. Энэ нь 2011 оны сүүлчээр АНУ Иракаас цэргээ татсанаас хойш Иракад хийж буй анхны сонгууль юм.

\Урьхан\


URL:

Сэтгэгдэл бичих