Бригадын генерал Х.Жекей Монгол орноос урвасан шалтгаан?
Х.Жекейг Монголын ард түмний нэрийн өмнөөс итгэл хүлээлгэн хоёр ч удаа УИХ-ын гишүүний суудалд суулгасан байтал эх орноосоо урвасан үйлдэл гаргалаа гэх мэдээлэл цацагдаж, шүүмжилэх хүмүүс нэмэгдэх болсон. Учир нь түүнийг албан ёсоор Казакстаны иргэн болсон гэж байгаа юм. Тэгвэл хамгийн сүүлийн мэдээллээр Тагнуулын Ерөнхий газраас Х.Жекей генералыг шалгахаар болжээ. Тагнуулын Ерөнхий газрынханы мэдээлж буйгаар тэрбээр нэг жилийн өмнөөс Монголд амьдрахаа болсон юм байна.
Х.Жекейгийн хувьд Казакстаны иргэн болсон даруйдаа тус улсын Хилийн тагнуулын албанд нилээнд дээгүүр алба хашиж эхэлсэн гэнэ. Түүнчлэн тэрээр “Баян Монгол” хороолол дахь орон сууцаа зарсан. Мөн түүнийг Казакстанд очсон даруйд нь Алматад эдлэн газар өгсөн аж. Тэр газартаа хаус ч бариулж байгаа гэх мэдээлэл байна.
Түүний хувьд казак түмнээс төрсөн цорын ганц бригадын генерал хүн юм. Хил хамгаалах албатай амьдралаа холбож, ХХЕГ-ын дэд дарга болтлоо дэвшин, бригадын генерал цол хүртсэн энэ эрхэм УИХ-ын гишүүний суудлаасаа буугаад нэг их удаагүй байгаа. Х.Жекейгийн хувьд УИХ-д сууж байхдаа Хууль зүйн байнгын хорооны даргаар хүртэл ажиллаж байсан нэгэн юм.
Учир иймээс бригадын генерал Х.Жекейн Монгол орноос урвасан шалтгаан юу байв хэмээн хардах хүн олон байна.
URL: