Монгол Улс 18920.6 сая ам.долларын гадаад өртэй

590a3b6c0829e9c8bigМонгол Улсын нийт гадаад өрийн үлдэгдэл 2013 оны 4-р улирлын гүйцэтгэлээр 18,920.6 сая ам.долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 23%-иар буюу 3,536.1 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Үүнд Засгийн газар болон Төв банкны гадаад өр 14 хувиар буюу 643.7 тэрбум ам.доллараар өсч, 5321.69 сая ам.долларт хүрсэн байна.

Харин хувийн хэвшлийн гадаад өр 27 хувиар буюу 2892.4 сая ам.доллараар нэмэгдсэнээр 13599 сая ам.доллар хүрээд байгаа аж. Гадаад өрийн дийлэнх хувийг хувийн хэвшлийнхэн бүрдүүлж байна. Харин Засгийн газрын гадаад өр Чингис бонд болон Самурай бондыг гаргаснаар өнгөрсөн онд огцом нэмэгдсэн билээ.

Д.Амар

Ugluu-logo17


URL:

Сэтгэгдэл бичих