Машиндаа явсан залууг хөнөөсөн “Макс Өргөө”-гийн барилгын хэрэг юу болсон бэ

“Тэнгис” кино театрын тэр хавиар явах бүртээ баригдаж буй барилгын ойр орчмоос холуурхан явахыг хүн бүхэн боддог болжээ. Учир нь жил болгон тэр хавьд ажлаа  хийж явсан жирийн иргэд барилгын ослын улмаас амь насаа алдаж байгаад юм. Оюутан залуугийн дээрээс бэхэлгээний төмөр унаж, амь насаа алдсан хэрэгт барилгын эзэн К.Пүрэв болон мэргэжлийн хяналтын хоёр байцаагч хэрэгт холбогдон ч тухайн хэрэг хаагдсан гэж ойлгож болно. Уг нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл тухайн үед тус барилгыг нураах тухай ярьж, барилгын салбарт ажиллаж байгаа нөхдүүдэд томоохон сургамж болгохоор шийдвэр гаргасан. Даанч Барилга хот байгуулалтын яам гэнэт 16 давхраас дээш барилгын үйл ажиллагааг хариуцан ажиллахаар болж, энэ жилээс тус барилга албан ёсны зөвшөөрөлтэйгээр бидний нүдэн дээр баригдаж эхэлсэн.

Residential buildings stand in the Grange Road area of Singapore. Тэгвэл “Тэнгис” кинотеатрын баруун талд “Макс өргөө” компанийн барьж буй барилгаас төмөр унаж машиндаа байсан хүний амь насанд хүрсэн ноцтой хэрэг өнгөрсөн нэгдүгээр сарын 7-нд гарсан. Тодруулбал, барилгын дээврээс бэхэлсэн долоон метрийн урттай сум төмрийн түгжээ савж авто замын гуравдугаар эгнээнд зорчиж явсан автомашины дээр унаж, улмаар жолоочийн амь насанд хүрсэн. Нэг хэсэг бөөн шуугиан болж амтай бүхэн Монголд амьд явах баталгаа алга гэж байсан бол өдгөө нам жим болчихож. Олныг айдаст автуулсан энэ хэрэг одоо ямар шатандаа яваа, буруутан нь хэн болсон талаар эргэн тодрууллаа. Уг хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн I хэлтэст хэргийг шалгаж байгаа юм. Шалгалтын явц ямар байгааг тодруулахад мөрдөн байцаалтын шатанд яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзсан.

“Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгааг

Тэгвэл осол гаргаж хүний амь нас хөнөөсөн хэрэгт барилгын ажлыг хариуцан ажиллаж байсан хоёр хүнийг буюу “Мээж гласс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Нямдаваа, Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны инженер Л.Амгалан нарыг Эрүүгийн хуулийн 183.1-д зааснаар буюу барилгын аюулгүй ажиллагааны журам зөрчсөнөөс бусдын амь насыг хохироосон хэрэгт сэжигтнээр татан шалгаж байгааг албаны хүн хэлэв./буруутай болох нь шүүхээс тогтоогдвол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51-200 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл таван жил хүртэлх хугацаагаар хорих ялаар шийтгэх заалттай/ Учир нь тус барилгад ашиглаж байсан дүүжин өргүүрийг зориулалтын дагуу ашиглаагүй, дүүжин өргүүр ашиглах эрх бүхий хүн хариуцан ажиллуулаагүй зэрэг зөрчил мөрдөн байцаалтын эхний явцад илрээд байгаа аж. Тухайн ослын дараагаар барилгын ажлыг түр зогсоосон шийдвэр гаргасан байхад хууль зөрчиж барилга барьж байсан гэх мэдээлэл гарч МХЕГ-аас дахин шалгасан юм. Шалгалтын явцын талаар МХЕГ-ын Мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ажилтан Т.Балжиннямаас тодруулахад “Шалгалтын дүнгээр өнгөрсөн оны долдугаар сарын 1-нд МХЕГ-ын улсын байцаагч тус компанийн барилгад шалгалт явуулж, барилгын ажлыг түр зогсоосон байсан. Хамгийн гол нь угсралтын ажлын зураг төсөл нь улсын Экспидицийн албаар магадлан шалгалт хийгдээгүй байсан.

Мөн гүйцэтгэгч “Зуншин” компани Барилгын тухай хуулийн 14.9 заалтын дагуу 16-аас дээш давхар барилга барьж буй тохиолдолд Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авна. Гэтэл зөвшөөрөлгүй байсан

Мөн гүйцэтгэгч “Зуншин” компани Барилгын тухай хуулийн 14.9 заалтын дагуу 16-аас дээш давхар барилга барьж буй тохиолдолд Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл авна. Гэтэл зөвшөөрөлгүй байсан учир дараа сар нь буюу долдугаар сарын 1-нд албан шаардлага хүргүүлж, тэр өдрөөс үйл ажиллагааг нь түр хугацаагаар зогсоох акт тавьсан юм” гэв.

tigertiger

 

 

 

 

 

 

 

 

 

Тэгэхээр барилгын ажил түр зогчихсон байх үед гадна талын шилэн фасадны ажлыг хийлгэхээр “Мээж гласс” ХХК-ийн захирал Ш.Нямдаваа, “Fassad in” компанийн захирал Ким Хэ Жун нартай гэрээ байгуулсан байна. Гэвч “Макс өргөө” компаниас дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулж байсан гэсэн мэдэгдэлийг осол болсны дараа гаргасан. Үүнээс харахад МХЕГ-аас барилга барих эрхийг нь түр түдгэлзүүлж, Чингэлтэй дүүргийн мэргэжлийн хяналтын байгууллага зөвшөөрлийг нь өгсөн байх юм.

Хэрвээ “Макс өргөө” компани улсын байцаагчийн актыг зөрчин ажилласан бол тус компанийн удирдлагууд сэжигтнээр татагдан шалгагдах ажээ. Ямартай ч “Макс өргөө” компанийг барилга барих зөвшөөрөлтэй байсан эсэхийг, шилэн фасадны ажлыг гүйцэтгэж байсан “Мээж гласс” компанийн удирдлагуудыг шалгах ажиллагаа үргэлжилж байна. Харин “Макс өргөө” компанийнхан хохирогчийн ар гэрт 400 орчим сая төгрөгийн нөхөн олговор олгосон гэнэ.

http://mass.mn/n/1160


URL:

Сэтгэгдэл бичих