Монголбанк хар зах болсон уу?

9e3d7aa44857417big

Ардчиллын нүүрээр төрд шургалсан өндөр дээд албан тушаалтнуудын балаг дуусахгүй нь. Тэр дундаа Монгол улсын мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн тогтвортой байдлыг хангах үүрэгтэйгээр улс орны сан хөмрөгийг манаж байгаа зарим нэг эрхмүүд Улсынхаа төв банкийг амин хувийн ашиг сонирхолоо хэрэгжүүлэх “хар зах” маягаар ажиллуулж байгаа нь эмгэнэлтэй.

 

Тиймээс Монголбанкны алдаатай бодлого, үйл ажиллагаас үүдэлтэйгээр вальютын ханшны огцом өсөлт, инфляцийн хөөрөгдөлтийг урамшуулж, импортын бараа бүтээгдэхүүнээс бүрэн хараат улс орны эдийн засаг, үнийн дарамтанд туйлдсан ард түмэн элэг дөрвөөрөө мөлхөж байна.

 

Харин үүний хариуцлагыг чиг үүргийнхээ хувьд Монголбанк хийгээд Монголбанкны Ерөнхийлөгч хар толгойгоороо хариуцах учиртай ч  засаг төрөөр толгойгоо илүүлэн яваа Монголбанкны өнөөгийн удирдлагын зарим нэг хуудуутай, хууль бус үйлдлийг баримт нотолгоотойгоор ил боллоо.

 

2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Банкны эрсдэл даах чадварыг дээшлүүлж, хувь нийлүүлэгчдийн санхүүгийн хариуцлагыг өндөржүүлэх зорилготой, Банкуудын дүрмийн санг 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор 16 тэрбумд хүргэхийг банкуудад даалгасан Монголбанкны Ерөнхийлөгчийн 404 тоот тушаал гарсан байдаг.

 

Гэтэл Транс банкны багаахан хувьцаа эзэмшигч Д.Энхтайван үүнийг ашиглан тус банкинд дахь өөрийн хувиа өсгөх санаархал бүхий хууль бус үйл ажиллагаандаа өнөөгийн Монголбанкны ерөнхийлөгчийн дэмжлэгийг авч дөнгөжээ. Тодруулбал Монголбанкны ерөнхийлөгчийн 404 тоот тушаалын үүрэгт хугацаа дуусгавар болсоноос хэзээ хойно буюу 2013 оны 8 дугаар сард Транс банкны 8 хувийн хувьцаа эзэмшигч Д.Энхтайваны Тээвэр хөгжлийн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийг 8.0 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх хүсэлтээ Монголбанкинд гаргажээ. Ингэхдээ Д.Энхтайван нь дээрх 8 тэрбум төгрөгийг “хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн үйл ажиллагаанаас олсон цэвэр ашгаас бүрдэж байгаа” хэмээн мэдүүлсэн байдаг ч яг ямар үйл ажиллагаанаасаа 8 тэрбумын цэвэр ашиг олсон нь тодорхойгүй.

 

Гэхдээ тухайн үед Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхлангаас эхлээд тус банкны нэр бүхий албан тушаалтнууд Транс банкны хувьцаа эзэмшигчид болох Д.Энхтайван нарын тус банкин дахь хөрөнгийг 8 тэрбумаар нэмэгдүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэдгийг Монголбанкны ерөнхийлөгчид удаа дараа сануулан, “болгоомжлох”-ыг анхааруулсаар байтал Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал  2013 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А-1/1110 дугаар албан бичгээрээ Д.Энхтайваны хүсэлтийг дур мэдэн ёсчлон биелүүлж, тэр бүү хэл эх сурвалж нь тодорхойгүй 8 тэрмбум төгрөгийг гурав хоногийн турш Монголбанкны дансанд байршуулж байгаад гурван жижиг компаниудын дансанд хуваан гаргасан, “мөнгө угаасан” байж болзошгүй сэжиг бүхий хэрэгт гар дүрэлцсэн нь ил болов.

 

Ийн Монголбанкны мэргэшсэн, бие даасан байдлыг бүрэн алдагдуулж, бусдын мөнгө угаах хэрэгсэл болгон, хар зах мэт ажиллуулж байгаа Монголбанкны удирдлагад хэн, хэзээ, хэрхэн хариуцлага тооцох вэ?

10149458_482159075217312_65553184_n

 


URL:

Сэтгэгдэл бичих