“Давхар дээл”-ийг долдугаар сарын 1-ээс тайлуулахаар боллоо
УИХ-ын чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ хуулийн төслөөр Ардчилсан нам, “Шударга ёс” эвслийн бүлгүүд ээлжлэн завсарлага авсан. МАН-ын зүгээс “давхар дээл” өмссөн сайд нарыг санал хураалтад оролцохгүй байх ёстой гэсэн байр суурьтай байсан хэдий ч чуулганы хуралдаанд сайд нар оролцсон юм. Тэгвэл хуулийн төслийг хэлэлцэж 7 сарын нэгнээс энэ хуулийн төслийг хэрэгжүүлэхээр болсон байна.
Санал хураалтанд 69 гишүүн оролцож 35 гишүүн дэмжиж 34 гишүүн эсэргүйцэж 7 сарын нэгнээс гишүүд давхар Сайдын алба хашихгүй байхаар боллоо.
TV5.mn
URL: