Шувууны томуугийн А хэлбэрийн вирусийн халдвараар хүн өвчилжээ

шувууДэлхийн зарим оронд томуугийн тархалт буурахгүй байгааг ДЭМБ-аас анхааруулсаар байна. БНХАУ-ын зарим мужид шувууны томуугийн А вирусийн халдвараар хүн өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. А вирусийн халдварын өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул тус улс руу аялах, ажил хэргийн шугамаар зорчихоо түр хойшлуулахыг ХӨСҮТ-өөс анхаарууллаа. Хэрэв зорчихоор болбол шувууны захаар орох, хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхдээ сэрэмжтэй байж бүрэн боловсруулж идэхийг ч зөвлөж байна. Томуугийн вирусийн тархалт улам идэвхжиж хувирч байгаа нь эмч, эрдэмтдийн сэтгэлийг чилээсэн асуудал болжээ.

Дэлхий нийтэд шувууны томуугийн Н7N9 вирусийн лабораториор батагдсан тохиолдлын тоо 412 болж үүнээс 142 нь нас баржээ. Мөн МЕRS-СоV-ийн халдвараар 207 хүн өвчилсний 87 нь амиа алдаад байгаа аж. ДЭМБ-ын сүүлийн үеийн мэдээллээр Гвинеи улсад тархаад байгаа Эбола вирусийн халдвараар өвчилсөн хүний тоо 151 болж, 95 нас баралт бүртгэгджээ.

 

Б.АГЪ


URL:

Сэтгэгдэл бичих