Ослын үед чанга яригчаар буруу заавар өгч байжээ
ЖИНДО. /Ёнхап/. Sewol” хөлөг онгоцноос аврагдсан нэгэн зорчигч ослын үед утсаараа хийсэн дүрс бичлэгээс үзвэл онгоцны чанга яригчаар зорчигчдод буруу заавар өгч байсан нь илэрчээ.
Уг бичлэгээс харвал тухайн үед онгоц 60 хэм орчим хазайсан байсан ба хүмүүс онгоцны хашлага, хана түшин зогсож байв. Энэ үед онгоцны чанга яригчаар дотогш өрөөндөө орж тусламж иртэл хүлээнэ үү. Тэнд аюулгүй байх болно гэж зарлаж байжээ. Харин энэ үед 60 хэм орчим хазайсан онгоцонд хүн явах ямар ч боломжгүй байсан аж. Мөн онгоцноос амь аврагдсан хүмүүсийн хэлж буйгаар, хэдэн хормын өмнө ч болов хүүхдүүдийг өрөөнөөс гараарай гэж хэлсэн бол олон хүний амь аврагдах байсан хэмээн харамсан хэлж байна.
А.Цацралт
URL: