Дараагийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болохыг зарлалаа
Удахгүй давхар дээлтэй сайд нар дээлээ тайлж гишүүнийхээ ажлыг хийх гэж байна. Мэдээж засаг савлаж л таарна. Алтангадас АН-ын чигийг заадаг хэвээрээ л байх гэж үзнэ. Уг нь С.Баярцогт Ерөнхий сайд болчих магадлал асар өндөр байсан ч гадаадад нууц данстай нь илэрч тэр хүний ирээдүй бүрхэг болсон бол өөр нэгэн хүний ирээдүй гэрэлтэж ирсэн нь Ч.Сайханбилэг билээ.
Н.Алтанхуяг давхар дээлтэй танхимтайгаа огцрох нь өөрийнх нь хувьд нэр төрийн хэрэг бөгөөд түүний үзэл санааны эцэг болох Р.Гончигдорж ч үүнийг ухуулж суугаа нь мэдээж юм. Шил даран тэдний араас яваа Ч.Сайханбилэг, С.Баярцогт гэсэн хоёрхон сонголт л тэдэнд байна. Гадаадад нууц данстай нь илэрч Монголыг Хятадынх гэсэн Ерөнхий сайдтай болоод сууж байна гэж түүхэнд байхгүй тул Ч.Сайханбилэг л одоо Монгол улсын дараагийн Ерөнхий сайд болох түүхэн боломжийн өмнө ирлээ.
Аливаа ирээдүйтэй улс төрчийн эргэн тойронд томоохон улс төрийн бүлэглэл үүсч байдгийн нэгэн адилаар олон жил үнэнчээр дагаж явсан А.Мөнхбатын сэтгэл хөдөлсөн бололтой эсвэл ирээдүйн Ерөнхий сайд маань “эхэл” гэсэн команд өгсөн бололтой өчигдөрхөн өгсөн ярилцлагадаа ийнхүү “сад тавьжээ”.
Цаг
URL: