Сирийн засгийн газрын цэргийн хүч Маалулаг дахин эзлэв
Сирийн засгийн газрын цэргийн хүч 14-нд Маалула сууринг дахин эзэлж, энэ он гарснаас хойш Дамаскийн умард бүсийн Ал Каламонд байгуулсан ялалтаа бататгав. Маалула нь Сирийн христийн шашинт гол суурин юм. Өдгөө Сирийн засгийн газар Маалула суурины эргэн тойрон дахь сөрөг хүчнийг устгасаар байна. Маалула сууринг эзэлснээр Ал Каламон бүсэд сөрөг хүчний гол бааз бүрэн үгүй болжээ.
Одоогийн байдлаар Ливанд дүрвэгсдийн эрх хүсэж буй Сирийн иргэн 1 сая 14 мянгад хүрсэн гэдгийг НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн Дээд комиссарын газар 14-нд мэдэгдлээ.
Мөн өдөр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч, Сирийн химийн зэвсгийг устгах ажилд сорилт нүүрлэж байна. Химийн зэвсгийг 27-ноос өмнө Сирийн хилээс аюулгүй бөгөөд бүрэн гаргахаар НҮБ-ын төлөөлөгчид хичээн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар, Сирийн 65.1 хувийн химийн зэвсгийг хилээс гаргаад байна гэв.
\Урьхан\ CHINA RADIO
URL: