Х.Тэмүүжин сайдын “нялх амраг” Г.Сарангэрэл хэмээх охин хорих 461-р ангийн эмнэлэгт од болж байна
Тэгвэл Х.Тэмүүжингийн хэлсэн “Гүйцэтгэх ажиллагаа” гээч нь ямар учиртай зүйл байсан, мань хүн яагаад тэгж их эмзэглээд байгаа талаар олдсон мэдээллээ уншигчидтайгаа хуваалцахаар шийдлээ. 2014 оны 3-р сарын 02-ны 22 цагийн үед Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Х.Гэрэл, Г.Сарангэрэл, Б.Энэрэл, Б.Отгончимэг гэх дөрвөн охин “Миами” зочид буудлын гадна автомашин дотор “Метафетамин” буюу мөс хэмээх хар тамхи хэрэглэж байгаад газар дээрээ цагдаа нарт баригдсан ажээ. Гэхдээ энэ дөрвөн охин хаанаас, ямар хүнээс хар тамхи авч хэрэглэсэн болохоо хэлэхгүй байсан тул цагдаа нар тэдний гар утасны орсон, гарсан дуудлагыг хянаж ямар хүмүүстэй харьцсан болохыг олж тогтоохоор шийдсэн юмсанж.
Тэгтэл Г.Сарангэрэл гэгч охины ашиглаж байсан 9961…, 9520… гэсэн дугааруудаас тэр өдөр сэжиг бүхий нэг дугаар луу маш олон удаа залгасан болох нь анзаарагджээ. Цагдаа нар энэ хоёр дугаарын цаана хар тамхи, мансууруулах бодис худалддаг гэмт этгээд байж болзошгүй гэж үзэн энэ дугаарыг эзэмшдэг хүнийг олж тогтоох зорилгоор Г.Сарангэрэлийн 9961…, 9520… дугаараас гадагшаа гарсан ярианы цэсийг УЕПГ-ын зөвшөөрлөөр оператор компаниас нь гаргуулан авч дүн шинжилгээ хийтэл их л хачирхалтай зүйл болсон аж. Г.Сарангэрэлийн 9961… дугаараас 71 удаа залгасан, 9520… дугаараас 41 удаа залгаж холбогдсон 9910… дугаар нь ХЗДХ-ийн сайд Х.Тэмүүжингийн гар утасны дугаар болох нь тодорхой болжээ. Энэ бол хар тамхичин охин, хууль зүйн сайд хоёр нэлээн гүн гүнзгий холбоотой болохыг гэрчилсэн явдал юм.
Тэрнээс биш хань хамаагүй хүмүүс ийм олон удаа холбогдоно гэж байхгүй шүү дээ. Ийнхүү сонирхолтой байдал үүсээд байтал Г.Сарангэрэлтэй хамт хар тамхи хэрэглэж байгаад баригдсан Б.Отгончимэг “Бид нар баригдаад хоригдох болоход Сарангэрэл надад “Чи Тэмүүжин ах руу залгаад намайг хэрэгт холбогдчихлоо гээд хэлчих” гэж хэлсэн” гэсэн нь цагдаа нарт бүр ч их сэжиг төрүүлжээ. Ийм хэргийн сэжүүрээс атгаж авчихаад орхидог цагдаа гэж юу байхав. Тийм ч учраас Г.Сарангэрэл нь сайд Х.Тэмүүжинтэй хар тамхины асуудлаар холбогдсон юм биш биз гэж шалгаад үзэхэд Г.Сарангэрэлийн найз Э.Алтанчимэг гэдэг охин “Сарангэрэл бид хоёр 2013 оны 1-р сард хэрэгт холбогдоод шүүхээр орж гурван сарын баривчлах ял авч байсан. Миний мэдэхийн л Сарангэрэл биеэ үнэлдэг байсан. Сарангэрэл бид хоёр 2013 оны өвөл Доржоо гэдэг хүнээр дамжуулан Тэмүүжин сайдтай танилцаж байсан.
Доржоо ах хүний төрсөн өдөр болж байгаа та хоёр очоодох гээд бид хоёрт тус бүр 250 мянган төгрөг өгсөн. Биднийг Эрхүүгийн амралтын төвд очиход Х.Тэмүүжин сайд байсан юм. Түүнээс хойш Тэмүүжин сайд Сарангэрэл хоёр дотны харьцаатай болсон…” гэсэн мэдүүлэг өгсөн байгаа юм. Мөн хар тамхины хэргээр баригдсан Х.Гэрэл “Сарангэрэл өөрөөсөө ахимаг насны эрчүүдтэй 100 мянган төгрөгөөр бэлгийн харьцаанд ордог, хааяа тухайн хүмүүсээ согтоогоод эд зүйлсийг нь хулгайлдаг байсан. Түүнээсээ болж 2013 онд ял шийтгүүлсэн юм. Хоригдож байхад нь Тэмүүжин сайд эргэлтээр ирээд Сарангэрэлийн дансанд 200 мянган төгрөг хийж байсан талаар өөрөө ярьсан.
Суллагдсаных нь дараа Сарангэрэлтэй уулзахад “Тэмүүжин сайдтай бэлгийн харьцаатай, миний одоо барьж байгаа “I phone-5” гар утсыг нэг сая 200 мянган төгрөгөөр худалдаж авч өгсөн. Миний англи хэлний сургалтын төлбөрийг зургаан сараар нь төлсөн. Мөн 2014 оны эхээр Тэмүүжин ах намайг МУИС-ийн хуулийн ангид оруулж өгөхөөр амласан” гэж ярьж байсан” гэх мэтээр мэдүүлжээ. Эндээс үзэхэд яалт ч үгүй л Х.Тэмүүжин сайд буруу хүүхэнтэй орооцолдож, бузар булайг нь мэдсээр байж дэвэргэж байсан нь санамсаргүй тохиолдлоор илэрчихсэн болох нь харагдаж байгаа юм. Харин үүнийгээ мэдэнгүүтээ нохой заль хэрэглэж “Сайд дээрээ хүртэл гүйцэтгэх ажиллагаа явуулж байна” гэх мэтээр мэдэгдэж эхэлсэн болох нь ч анзаарагдаж байна. Ямар нэг гэмт хэргийг таслан зогсоох, тэрхүү хэргийн эзэн холбогдогчдыг олж тогтоох, иш мухаргүй болтол шалгах нь цагдаа нарын үүрэг.
Ингэж ажиллахыг ч төр, ард түмэн, хууль тэднээс шаарддаг. Тэд ингэж ажиллана гэсэн тангараг ч өргөдөг. Харин ажлаа хийх явцдаа хэний ч бузар булхайг илчилж болно шүү дээ. Хууль зүйн яамны сайд байсан ч тэр хүн хууль зөрчсөн юм уу булай бусармаг зүйл хийсэн бол тэрнийхээ дагуу тайлбар тодруулга өгөх үүрэгтэй, бүр даамжирвал баригдаж хоригдож ч болно. Тэрнээс биш салбарын сайдаа хаацайлаад өнгөрнө гэсэн ойлголт байхгүй. Хэрвээ ингэж хаацайлах юм бол хууль гэж байгаад ч хэрэггүй, хуулийн ажилтанууд байгаад ч хэрэггүй, хууль зүйн яам гэж тусгай яам байгаад бүр ч хэрэггүй.
Цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж байхад Хууль зүйн сайд хувийн амбицаараа асуудалд хандаж, хувийн замбараагүй явдлаа улс төржүүлж байгаа нь үнэхээр тоогүй хэрэг төдийгүй монгол төрийн эмгэнэл билээ. Ийм өрөвдөлтэй сэтгэхүйтэй хүнээр хууль зүйн салбараа удирдуулаад сууж байгаа тохиолдолд мянган шинэчлэл хийгээд ч нэмэргүй. Ийм хүнд итгэж өгсөн үүрэг даалгаврыг нь биелүүлнэ гэдэг ч утгагүй. Ямар ч байсан Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийн “нялх амраг” гэж хэлж болохуйц Г.Сарангэрэл хэмээх хар тамхичин охин баригдаж хоригдоод байгаа бөгөөд тэрбээр аргагүй л “том” хүний нөмөр нөөлөгт багтдаг болохоор харуулж одоо “Ганц худаг”-ийн эмнэлэгт тарвалзаж хэвтээ аж. Ийнхүү эмнэлэгт “хэвтснээсээ” хойш байцаалт өгөхгүй хэмээн ярвагнаж суугаа талаар хамт баригдсан охид нь атаархангуй ярьж байгаа юм байна.
URL: