Япон автомат жолоодлоготой машин дэлгэрүүлнэ
ТОКИО. /Ёнхап/. Японы Засгийн газар 2030 он хүртэл дотооддоо автомат жолоодлоготой машин дэлгэрүүлэх зорилт тавьсан гэж “NHK” телевиз уламжлав.
Тус улсын Засгийн газраас зам тээврийн осол, авто замын түгжрэл зэрэг асуудлыг шийдвэрлэх “Замын хөдөлгөөний өндөр түвшний систем” байгуулах дунд болон урт хугацааны стратеги бодлогын хүрээнд ийнхүү автомат жолоодлоготой автомашин дэлгэрүүлэхээр төлөвлөж байна. Төлөвлөгөөний хүрээнд дунд хугацаанд буюу 2020 оноос автомат жолоодлоготой машиныг амьдралд хэвшүүлж эхлэх юм. Уг төлөвлөгөөний дагуу Засгийн газраас дотоодын автомашин үйлдвэрлэгч компаниудтай хамтран ажиллах аж. Мөн ойролцоох автомашины чиглэлийг тодорхойлох зэргээр болзошгүй осол аюулаас сэргийлэх систем боловсруулж байгаа аж.
А.Цацралт MONTSAME
URL: