Хятадад 15 мянган буу хураажээ
ХОНКОНГ. /Ёнхап/. Хятадын Аюулгүй байдлын албанаас хууль бус зэвсэг хураах кампанит ажил зохион байгуулж, нэг өдрийн дотор 15 мянган буу, 120 мянган хутга зэрэг их хэмжээний хууль бус зэвсэг хураасан гэж “CCTV” телевиз уламжлав.
Тус улсын Гуйжоу, Гуйян мужийн Аюулгүй байдлын албанаас хууль бус зэвсгийн наймааны гэмт маш том бүлэглэлийг илрүүлж, олон тооны гар буу, хутга, жад, жижиг нум сум зэргийг хураан авсан байна. Мөн хууль бус зэвсэг үйлдвэрлэн худалдаалсан хэрэгт буруутган 15 хүнийг баривчилжээ. Гуйжоу мужийн Аюулгүй байдлын албаны ажилтны хэлж буйгаар, мөн өдөр тус улсын Аюулгүй байдлын түүхэнд нэг өдөр хамгийн олон зэвсэг хураасан ажиллагаа болсон байна. Уг бүлэглэл Хятадын 27 муж орон нутагт үйл ажиллагаа явуулдаг байсан нь тогтоогджээ. Хятадад энгийн иргэд буу эзэмшихийг хуулиар хатуу хориглодог боловч буугаар үйлдэгдсэн гэмт хэрэг маш их гардаг байна. Зэвсгийн нууц худалдаа ихэвчлэн цахим ертөнцөөр үйлдэгддэг гэж орон нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
А.Цацралт
MONTSAME
URL: