Юу идвэл таны оюун ухаан тэлэх вэ?
Шинжлэх ухааны нэр хvндтэй “Psychology today” сэтгvvл хvнсний ямар бvтээгдэхvvн оюун ухааны чадварыг хөгжvvлэхэд дэм болдог талаар хийсэн судалгааны дvнгээ саяхан нийтэлжээ.
Оюун ухааны амин дэм гэгддэг загасыг багаасаа хvнсэндээ хэрэглэхийг зөвлөдөг ч ой ухаан хөгжvvлдэг хоолны цэсний нэгдvгээрт лав бичигдсэнгvй. Гэхдээ загасанд ч гэсэн таны оюун ухааныг хөгжvvлэх ид шид бий шvv.
Нэрс загаснаас ч хvчтэй
Таныг ой ухаанд хамгаас тvрvvнд нөлөөлдөг зvйл нь цангис жимс болохыг судлаачид тогтоожээ. Уг жимсэнд хvчилтөрөгчийн чөлөөт радикалийн харилцан vйлчлэлд нөлөөлдөг антиоксидант хамгийн ихээр агуулагддаг аж. Энэ нь холестеролын даавар, зvрх судсанд хор учруулдаг бvхнийг устгаж чаддаг байна. Таны ухааныг тэлдэг хоёр дахь цэсэнд нэрс орж байна. Хэдийгээр цангис жимсийг бодвол антиоксидант бага хэмжээгээр агуулагддаг ч тvvнд нvдний хараа, сонсголыг сайжруулах ид шид бий. Ой ухаанд амин дэм болдог гурав дахь төрлийн хvнс нь хvрэн манжин, байцаа аж. Эдгээр ногоонд Альцгеймерийн өвчин vvсгэгчийг өдөөдөг ферментvvдийг “тушдаг” бодис агуулагддаг. Эрдэмтдийн тогтоосноор байцаа, хvрэн манжин нь хөгшрөлтийг удаашруулах vйлчилгээтэй бөгөөд оюун ухааны чадвар буурахад эерэг нөлөө vзvvлдэг. Ухаан “нэмдэг” удаахь хvнс нь загас. Яргай загас, сардин загас, май загас нь тосны хvчлийг агуулдаг төдийгvй хортой ферментийг зайлуулахад тустай.
Шоколад хөгшрөлтийн vйл явцыг сааруулна
Судалгааны дvнд байгалийн болон таримал vр жимс, ногоо нь С аминдэмээр баялаг бөгөөд тархины vйл ажиллагаанд ашигтай байдаг нь батлагджээ. Та жимс ногоог хvнсэндээ байнга хэрэглэх нь таны оюун ухаанд эерэг vр дvн vзvvлэх боловч “ухаантай болох”-ын тулд нэг дор амтлах гэж зvтгэх хэрэггvй. Дэс дараатай хэрэглэхийг зөвлөе. Оюуны чадварыг нэмэгдvvлдэг нэг төрлийн хvнс нь шоколад гэнэ. Тvvнд тархинд дэм болдог ургамлын уургаар баялаг какао-масло агуулагддаг. Ийм найрлага бvхий 50 грамм шоколадыг өдөрт нэг удаа идэж заншвал хөгшрөлтийг саармагжуулдаг аж. Гэхдээ ийм ид шид зөвхөн халуун хар шоколаданд л хvчинтэй. Амтлаг сvvн шоколаданд сахар ихээр хуримтлагдсан учраас vvнийг хэтэрхий их хэрэглэх нь чихрийн шижин, шvд хорхойтох, таргалалт өвчинд өртөнө.
Гэнэт идвэл гэдсэнд цөвтэй
өөрийнхөө бие лагшин ямар байгааг ажиглахын тулд нэг их хэцvv биш дvрмийг заавал мөрдөөрэй. Гэдсээ дvvртэл цадтал хооллох нь ходоод гэдэсний хямралд хvргэж, таныг дvйнгэ болгодог тул пологтотлоо хооллох хэрэггvй. Их идсэний дараа уураг тархины идэвх буурч, нойрмоглож залхуурна. Ажлын vр дvн, идэвх шууд доошилно. Ийм vед калори багатай хоол унд, шинэ ногоо, жимс идвэл сайн. Глюкозоор баялаг хvнсийг хэрэглэх нь ухааныг хөгжvvлэх гол арга. Тархины эд эсийг тэтгэдэг глюкоз нь төмс, шошинд элбэг. Мөн зөгийн бал, тоор, гадил, лийрэнд их хэмжээгээр агуулагддаг.
Ганц хоол унданд найдаад хэрэггvй
Сэтгэн бодох vйл явцыг тvргэсгэж, ядаргааг даван туулахад В-гийн төрлийн аминдэмvvд тусална. Тухайлбал, мах, загас, самар, будаа/хvvхдийн/, хөх тарианы талх. Амтат жvрж, нэрсийг өглөө эрт амталбал тамир тэнхээг тань сэлбээд зогсохгvй хvчиллэг-шvлтлэгийн тэнцвэрийг бий болгож өгдөг. Хэрвээ та “ухаан” нэмдэг эдгээр бvтээгдэхvvнийг бvгдийг нь худалдан авч идэх боломжгvй бол амин дэм хэлбэрээр нь авахад гэмгvй.
Гэхдээ хvн ой ухаанаа сайжруулахын тулд зөвхөн хоол унд, амин дэмийг хэрэглэснээр бvх юм болчихно гэж бодож болохгvй. өөрийнхөө оюун ухааныг тэлж, ой санамжаа сайжруулахын тулд уйгагvй суралцаж, ном уншиж, ухаалаг хvмvvстэй яриа дэлгэж, ухаан задлах дасгал ажлыг оролдох хэрэгтэй. Хvний тархи бие махбодь шиг шим тэжээлээр дутагддаг төдийгvй оюун ухаанаа зөнд нь орхивол тархи ч бас нэгэн хэвийн байдалдаа дасч орхидог байна. Дээр дурдсан хvнсний бvтээгдэхvvнvvд нь таныг оюуныг тэлэх нэгэн төрлийн жор юм шvv.
Н.ХАЖИДСYРЭН
URL: