“Ямаха Мотор” хөдөлгүүртэй тэргэнцэр зохион бүтээжээ

1d7c42d2d0b02d57f14fb3e43b05551d_LТОКИО. /NHK/. Японы мотоцикл үйлдвэрлэгч “Ямаха Мотор” компани ахмадууд болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүмүүст зориулсан хөдөлгүүртэй тэргэнцэр гаргажээ.

“Ямаха Мотор” компанийн албаны хүмүүсийн хэлснээр, тэргэнцрийн хөдөлгүүрийн хүчийг хэрэглэгчдийн гарын хүчинд тохируулан тааруулсан байна. Тус компани уг бүтээгдэхүүнийг гаргахдаа цахилгаан унадаг дугуйны технологио ашиглажээ.
Албаны хүмүүсийн хэлснээр, “Ямаха Мотор” бол зайгаар ажилладаг тэргэнцэр гаргасан дотоодын анхны компани юм.
Тус компани энэ шинэ бүтээгдэхүүнээ ирэх зургадугаар сард 3600 орчим долларын үнэтэйгээр худалдаанд гаргана.
Мөн тус улсын “Тоёото Мотор” болон “Хонда Мотор” компани хөлний хөдөлгөөнд дэмжлэг үзүүлэхээр “алхахад тусалдаг” робот зохион бүтээж байгаа аж.

Г.Доржханд montsame


URL:

Сэтгэгдэл бичих