БНСУ-Д МОНГОЛ АЖИЛЧИН АМИА АЛДЖЭЭ
ХВАСОН. /Ньюсис/. Энэ сарын 9-ний 19:14 цагийн орчимд БНСУ-ын Хвасон хотод бохирын хоолой цэвэрлэж байсан Монголын иргэн 54 настай Ганбаатар амиа алджээ.
Тус хотын цагдаагийн газраас мэдэгдэж буйгаар тухайн өдрийн 14:00 цагаас бохирын цооног цэвэрлэх ажил хийж эхэлсэн Ганбаатар дөрвөн метрийн гүнтэй цооногт унаж амиа алдсан байхыг хамт ажиллаж байсан хүн нь олж цагдаад мэдэгдсэн байна. Хэргийн газарт хийсэн үзлэгээр Талийгаачийн толгойн ар хэсэгт бага зэргийн шалбархайгаас өөр гэмтэл илрээгүй байна. Цагдаагийн газраас талийгаачийг хөл алдан доош унасан байх гэж үзэж байгаа ба цогцсыг тусгай шинжилгээнд өгч ослын тодорхой шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
А.Цацралт МОНЦАМЭ
URL: