АНУ-ын цэргийн бааз байгуулах саналаас Монгол татгалзжээ

3d4963fe92754ddfbigУЛААНБААТАР. /Prensa Latina/. АНУ-тай батлан хамгаалах салбарын харилцаагаа бэхжүүлэх хэлэлцээрт Төв Азийн Монгол Улс гарын үсэг зурсан ч улсад нь цэргийн баазуудаа байгуулах АНУ-ын саналаас татгалзжээ.

АНУ-ын Батлан хамгаалахын сайд Чак Хейгл, Монголын Батлан хамгаалахын сайд Д.Бат-Эрдэнэ нар цэргийн хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хэлэлцээрт гарын үсэг зурсан юм.

Бэлтгэл сургуулилт хийхэд нь дэмжиж, тусламж үзүүлэх зэрэг хэлэлцээрийг Азийн улсуудтай байгуулах замаар өөрийн өрсөлдөгч Хятад, Оросыг тогтоон барих боломжтой тус бүс нутагт цэргийн баазууд байгуулахыг Цагаан ордон оролдож байна.

Гэхдээ Д.Бат-Эрдэнэ АНУ-ын цэргийн байгууламжуудыг улсдаа байгуулах боломжгүй гэжээ.
“Гадаадын цэргүүдийг байрлуулахыг хориглосон хууль манай улсад бий” гэж хоёр талын хэлэлцээрт гарын үсэг зурсныхаа дараа Д.Бат-Эрдэнэ мэдэгдэв.

Азид, тэдгээрийн дотор Хятад болон Японд хийсэн 10 өдрийн айлчлалынхаа хамгийн сүүлд Чак Хейгл Монголд айлчилсан юм.

Сүүлийн есөн жилд АНУ-ын Батлан хамгаалахын сайд Монгол Улсад айлчлаагүй байсан юм. Хамгийн сүүлд 2005 онд Дональд Рамсфелд тус улсад айлчилж байжээ.

Г.Доржханд
Гэрэл зургийг MPA PHOTO/Б.Бямба-Очир


URL:

Сэтгэгдэл бичих