Увс аймагт “BO-52” гэх халдварт өвчин гарч хорио цээрийн дэглэм тогтоолоо

20140411093109Увс аймгийн Улаангом сумын нэгдүгээр багийн нутагт өнгөрөгч мягмар, лхагва гарагт тус багийн хоёр айлын таван үхэр үхсэн байна. Шинжилгээгээр дээрх таван үхэр боом өвчний халдвар авсан нь тогтоогджээ.

Албаны хүмүүсийн мэдээлж буйгаар “BO-52” халдварт өвчин байж болзошгүй аж. Үүнтэй уялдуулж өчигдөр тус аймгийн аймгийн Онцгой комисс хуралдаж тодорхойгүй хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоосон байна.

Мөн 2000 малыг вакцинжуулах ажлыг эхлүүлээд байгаа бөгөөд  шинжилгээний хариуг баталгаажуулахаар нийслэл рүү дээжийг нь явуулжээ.


URL:

Сэтгэгдэл бичих