АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хейгел Монголд ямар тухай айлчлав
АНУ-ын Батлан хамгаалахын сайд Хейгел Монголд ирсэн нь их сонирхолтой санагдана. Тэрээр манай оронд ирж, батлах хамгаалах салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Түүнээс өмнө Япон, Хятадад мөн айлчилжээ.
Яг энэ айлчлалын өмнөхөн манайд буй АНУ-ын ЭСЯ-аас “Украины төлөө бүгд хамтран нэгдэе” гэсэн гарчигтай, монголчууд бидэнд хандан бас Украины Майданыг дэмжихийг уриалсан уриалга манай хэвлэлүүдээр гарсан.
Мөн яг энэ үеэр Украины зүүн мужууд “Шинэ Фашистуудыг хүлээн зөвшөөрөхгүй” гэсэн уриан дор өрнөж байсан орос хэлтнүүдийн эсэргүүцлийн жагсаал өргөжиж, танкын бэхлэлт хамгаалалт хүртэл барьж эхэлсэн бололтой. Бэхлэлт дээрээ Оросын тугыг намируулсан харагдана. Шинэ ЗГ нь цэргийн хүч оруулах дээрээ тулжээ. Эсэргүүцэгчидийн хүч 4 сая орчим буй гэнэ. Энэ даамжирвал цус урсгасан зэвсэгт мөргөлдөөнд хүрч, орос хэлтнүүдээ хамгаалахаар Путин цэргээ оруулах, нөгөө талаас НАТО ч яах вэ гэх зэрэг ээдрээтэй хурц байдал бий болж мэднэ.
Путин Украинд өгч байсан хийгээ өмнөх өрөө төлөхөөс нааш өгөхгүй гэсэн нь Украинд хүнд цохилт болж, эдийн засаг нь төдийгүй нийгэм бүхэлдээ хямарвал салан тусгаарлах, шинэ ЗГ-ыг эсэргүүцэх хүч улам бүр нэмэгдэж ч болох тухай тоймч Гантулга гуай яриадхав.
ЕХ Украины асуудлаар нэгдмэл хатуу байр суурьтай байгаагаа удаа дараа мэдэгдэж байна. Цаашид энэ мэтээр асуудал улам хүндэрвэл АНУ зүүн өмнөд Ази өөрсдийнх нь эсрэг байх уу, эсвэл… гэсэн туршиж түншихээр энэ Хейгел ийн яваа биш үү. Зүүн өмнөд Азийн 13 орноор орж явна гэнэ.
Талууд ДАЙНД бэлдээд ч буй мэт… Харин манай улс ямар байр суурь илэрхийлсэн бол, одоогоор мэдэгдэхгүй байна.
Б.Номинчимэд
URL: