Улаангом сумын 1-р багт хөл хорио тогтоолоо
Улаангом сумын 1-р багт 2 өрхийн 5 үхэр үл мэдэгдэх шалтгаанаар үхсэн байна. Албаны хүмүүс шинжилгээ хийж үзэхэд боом өвчний шинж тэмдэг илэрсэн бөгөөд яг боом мөн эсэх талаар эцсийн хариу гараагүй, дээжээ хот руу шинжилгээнд явуулах аж. Одоогийн байдлаар БО-52 халдварт өвчин байж магадгүй гэсэн мэдээллийг голомтод ажилласан мэргэжилтнүүд өглөө. Үүний улмаас Улаангом сумын 1-р баг буюу Чандманьд тодорхойгүй хугацаагаар хөл хорио тогтоож, бүх багийн нутаг дэвсгэрт өвчний эсрэг вакцинжуулах ажлыг эхлүүлжээ.
URL: