Энгэрийн товч бөгсөн дээр байна гэнэ

c011eab4d1bfbd23big

Хаврын чуулган нээлтээ хийлээ. УИХ-ын энэ удаагийн чуулганаас иргэд олон зүйл хүлээж байгаа. Эдийн засгийн хүндрэлээс гарах, бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлэх, Өршөөлийн хууль батлах, гацаанд орсон тендерүүдийг хөдөлгөж эхэлэх, урт нэртэй хуулийг нэг мөр болгох гээд олон асуудал бий. Гэвч цөөнхийн бүлгийнхэн эрх баригчдын назгар байдлыг элдвээр шүүмжилсээр.

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж  гэхэд л “Дур дураараа янз бүрийн юм батлагдаад улс орон замбараагүй болж дууслаа. Эрх баригчид нь эрх баригчид шиг, байнгын хороо нь байнгын хороо шиг, УИХ нь УИХ шиг ажиллах хэрэгтэй байна.Энгэрийн товчийг бөгс, хүйсэн дээр хадаад байна.

Тэр чинь уг нь байх ёстой газраа байх ёстой юм. Хуулийн төслийн шаардлага хангаагүй, Засгийн газраас санал аваагүй хуулийн төслийг хэлэлцүүлэх гээд зүтгээд байна. Төрийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж сур” хэмээн олонхийн бүлгийг загнаж байна.

shudarga.mn


URL:

Сэтгэгдэл бичих