З.Энхболд даргын шинэ арга барил
Өөрсдийгөө “од” гэж бодсон 76 хүнийг удирдана гэдэг амаргүй. Тэр дундаа нам, үзэл бодол, мэдлэг мэргэжлээрээ тэс өөр эдгээр хүмүүсийг нэг танхимд суулгаад эв түнжинтэй амьдруулна гэдэг тун л чамбай чанга хүний хийх ажил.
Энэ ажлыг хийх шаанстай аавын хүү төдийлөн их биш болоод ч тэр үү УИХ-ын даргын албан тушаалд дандаа ахмад тэр дундаа хийгүй улстөрчдийг сонгодог.
Энэ жишгийг дагаж АН тус суудлыг З.Энхболдод өгсөн бөгөөд өөрсдийгөө өмөөрсөн нөхдүүдийн өмнөөс жинтэйхэн хариуг барьчихдаг, хуулийн заалтыг дуржигнатал уншаад өгчихдөг учраас тэр болгон гишүүд үг дуугараад байдаггүй.
Ямартай ч ажлын хэсэг байгууллаа гэж хэлээд л асуудлыг өөрөөсөө холдуулчихдаг нарийн аргадаа улам гаршиж нэлээд хэдэн гишүүний ач холбогдолгүй хуулийг мартуулж орхижээ.
Тэгвэл сүүлийн үед З.Энхболд дарга нэг шинэ арга барил эзэмшсэн гэнэ ээ. Тэрбээр, энэ хуульд ингэж өөрчлөлт оруулмаар байна, эсвэл ийм хууль боловсруулмаар байна гэж орж ирсэн гишүүдийн хуулийн төслийг тун уриалгахан хүлээж аваад ажлын хэсэг байгуулчихдаг гэнэ. Эсвэл өрөөндөө байхгүй, өөр ажилтай гэх мэтээр бултаж дөнгөдөг гэх.
Ямартай ч ажлын хэсэг байгууллаа гэж хэлээд л асуудлыг өөрөөсөө холдуулчихдаг нарийн аргадаа улам гаршиж нэлээд хэдэн гишүүний ач холбогдолгүй хуулийг мартуулж орхижээ.
Мөн З.Энхболд даргатай холбоотой нэгэн шинэ мэдээлэл гарсан нь “Гал үндэстэн” холбооны тэргүүн Ц.Мөнхбаярт багшилсан гэх мэдээлэл. Нийгмийг таниулж, урт нэртэй хуулийг нь дэмжиж, улс төрийн амьдралд багшилсан багш нь шавиа ял авч байхад таг дуугүй байгаад олон хүмүүс гайхжээ.
76 одынхоо асуудлыг зохицуулж, шинэ арга барилд суралцаад завгүй яваа эрхэм даргад Ц.Мөнхбаярын хэрэгт сэтгэлээ чилээх зав гарахгүй байгаа байлгүй дээ.
Б.Тогтох
Монголын мэдээ
URL: