«ШУДАРГА ЕС» ЭВСЭЛ Н.ЗОЛЖАРГАЛД ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ ГЭВ

ЗОЛООМөнгөний бодлого алдагдаж, валютын үнийн өсөлт савлагаа нь хүн амын дийлэнхийнх нь амьдралд нөлөөлж, улмаар туйлдуулж байгаа нь улс төр, эдийн засгийн тогтворгүй байдал руу түлхсэн гэж УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлэг үзжээ.

Тиймээс Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргалд хариуцлага тооцох нь зүйтэй хэмээн мэдэгдэл гаргажээ. Мөн Оюутолгойн хэлэлцээр ил тод бус, тодорхой үндэслэл шалтгаан нь мэдэгдэхгүй удааширч байгааг тус намын бүлэг хүлээн зөвшөөрөхгүй гэнэ. Тиймээс энэхүү хэлэлцээрийн эцсийн хариуцлагыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэх ёстой хэмээн мэдэгдэлдээ мөн дурьджээ.
Зөвхөн төвбанкны Ерөнхийлөгч ч бус Засгийн газрын бусад сайдуудаас хариуцлага нэхэх цаг болсон гэнэ.

Ингэхдээ сайдууд УИХ-д нэг нэгээрээ ажлаа таилагнаж, түүнд нь парламент дүгнэлт гаргах ёстой аж. Хэрэв УИХ сайдуудын ажилд хангалтгүй гэсэн дун тавих юм бол, тэднийг огцруулах асуудлыг ч ярих нь зүйтэй хэмээн мэдэгдэлдээ дурьдсан байна.

 

 

ӨДРИЙН ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих