Хятадын хэвлэлийн онцолж буй Ким Жөн Уны ойрын дөрвөн хүн

a0a6cfcae47ca9f8dc93da287b96284b_LШАНХАЙ. /Ёнхап/. Жан Сон Тэгийн хэрэг явдлын дараа БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Уны эргэн тойронд шинэ нөлөө бүхий хүмүүс гарч ирсэн хэмээн Хятадын хэвлэлүүдэд бичиж байна.

Чой Рюн Хэ, Чан Жон Нам, Хван Бён Со, Ким Ё Жон нарын дөрвөн хүнийг ойрын хугацаанд Ким Жөн Уны гол шадарлагчид байх болно гэж Хятадын хэвлэлүүд бичиж байна. Жан Сон Тэгийн дараа Ким Жөн Уны тэргүүн шадар хүнээр тодорсон БНАСАУ-ын Улс төрийн газрын дарга Чой Рюн Хэ болон сүүлийн үед шинээр гарч ирсэн Ардын зэвсэгт хүчний сайд Чан Жон Нам нарын төрд гүйцэтгэх үүрэг өндөр болсон байна. Чой Рюн Хэ хэсэг хугацаанд олон нийтийн арга хэмжээнд харагдахгүй байсан боловч дахин олны өмнө ил гарч улс төрийн эрх мэдэл нь хэвээрээ байгааг харуулав. Сүүлийн үед тус улсын удирдагчдын дунд шинээр гарч ирсэн онцлох хүмүүсийн нэг хүн бол Ким Жөн Уны охин дүү Ким Ё Жон юм. Ким Жөн Ун дүү Ким Ё Жоны хамт нийтийн өмнө цуг байж харагдах болсон ба тэд хоорондоо нилээд дотно харилцаатай аж.

А.Цацралт


URL:

Сэтгэгдэл бичих