С.Жавхланд хэлж болохгүй үг
Оюутны ширээнээс дуулж эхэлсэн гавьяат С.Жавхлан өдгөө тэр үетэй нь харьцуулах юм бол стиль имиджийн хувьд тэнгэр газар шиг л зөрүүтэй болсон. Зураасан нүдтэй, туранхай шар залуу биедээ баймгүй хоолойгоор дуулахад нь хүн бүхэн алга ташин хүлээж авсан. Харин эдүгээгийн Жавхлан европ хувцаснаас татгалзан, үсээ ургуулан заримдаа бүр сүлжих болсон нь түүнийг наснаасаа оворжуу харагдахад хүргэж байгаа.
“Овортой харагдаж байна” хэмээн шүүмжилсэн нэгний амыг тэрээр “Намайг овортой гэж харж байгаа хүнийг сэтгэлээрээ овортой хүн гэж хэлнэ” гэх үгээр таглаад авдаг аж. Ер нь л түүнийг шүүмжлэх гэж оролдвол түүнээсээ илүү хатуу үг сонсож магадгүй гэж найзууд нь ярьж байна. Хэрвээ “Та хэт үндэсний үзэл гаргаж байна гэвэл өөрийг чинь “Чи тэгвэл үндэсний үзэлгүй гарал угсаа чинь хятад уу” хэмээн уурлана гэж тэд сануулж байгаа юм.
URL: